Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Амбасэлмаа:Коронавирусийн халдварын тохиолдол гурваар нэмэгдэж 434 болоод байна

 

2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 11:00 цагийн байдлаар манай улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол гурваар нэмэгдэж 434 болоод байна.

Шинээр нэмж илэрсэн гурван тохиолдлын хоёр нь тир машины жолооч, нэг нь жолоочийн ойрын хавьтал аж.

Улаанбаатар хотод бүртгээд байгаа 10 тохиолдлын нийт ойрын хавьтал 444 хүнийг илрүүлээд байна. Анхны шинжилгээг 36 хүнээс бусдад нь хийсэн. 102 хүний шинжилгээг давтан хийсэн. 45 хүний шинжилгээг гурван удаа давтан хийсэн байна.

Мөн энэ арван хүний хоёр дахь хавьтал 5620 хүнийг тогтоож, 3327-д нь шинжилгээ хийсэн, сөрөг гарсан.

Хэнтий аймгийн 10 хүний шинжилгээ сөрөг гарлаа. Шинээр бүртгэгдсэн гурван тохиолдлыг дэлгэрүүлбэл Оросын хилээр буюу Алтанбулаг боомтоор орж ирсэн ТИР машины хоёр жолооч. Хоёр жолоочийн нэг нь ОХУ-ын иргэн бөгөөд тэрбээр өөрийн хүсэлтээр нутаг буцжээ. Жолоочдын хувьд өчигдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн.

Харин гурав дахь тохиолдол нь жолооч Д-гийн ойрын хавьтал гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан