Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэлэнгэ аймагт оршин суугч 3 хүнээс коронавирус илэрлээ

 
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

11-р сарын 12-нд 1030 хүнд шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд вирус илэрсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүнээс коронавирус илэрсэн.

11-р сарын 13-нд Сэлэнгэ аймагт оршин суугч 3 хүнээс коронавирус батлагдсан. Улаанбаатарт голомтлон гарсан халдвар буюу тээврийн жолоочийн ойрын хавьтал 125 хүнд шинжилгээ хийхэд нийт таван хүнд вирус илэрсэн. Хоёрдогч хавьтал 2600 хүнээс 475 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.
Энэ хүний хавьтал 3000 орчим хүний нэр хаягийг авч, хяналтад оруулаад байна. Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт коронавирус голомтлон гарлаа. Монголд коронавирусийн 412 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 317 эдгэрсэн. ХӨСҮТ-д нийт 90 хүн эмчлүүлж байгаагаас хүнд хоёр, 12 хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 175 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна.

Оношлуурын чанарт эргэлзэх хүн байна. Баталгаатай юу?
-Бид 21 хоног тусгаарлан, гурван удаагийн шинжилгээ сөрөг гарсан учир 11-р сарын 6-нд тусгаарлалтаас гарсан. 9-ний өдөр тээврийн жолоочоос вирус илэрсэн. ДЭМБ-аас мэдээлснээр халдварын нууц үе 21-27 хоног байж болно гэж мэдээлсэн. Энэ хүний хавьтал 3000 орчим хүний нэр хаягийг авч, хяналтад оруулаад байна.

-Оношлуур хангалттай байгаа юу?
-Хангалттай байгаа. Өнөөдөр Сөүлийн онгоцоор оношлуур ирнэ.

-Сэлэнгэ аймагт илэрсэн гурван тохиолдол тээврийн жолоочтой хамааралгүй гэж УОК-оос өчигдөр өгсөн. Үүнийг тодруулж өгнө үү?
-Сэлэнгийн гурван хүн одоогийн байдлаар тээврийн жолоочтой холбогдолгүй байна. Тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. холбоотой байхыг үгүйсгэхгүй. Сэлэнгэд батлагдсан 74 настай эмэгтэй гэртээ гурвуулаа амьдардаг, гадуур гардаггүй хүн. Бэр нь гадуур явж байгаад халдвар авсан байхыг үгүйсгэхгүй.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан