Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"Ковид-19"-ийн халдвар илэрсэн иргэдийн явсан маршрут

Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч, түүний эхнэрээс 21 хоног тусгаарлагдаад гарсных нь дараа буюу 4 хоногийн дараа "Ковид-19"-ийн халдвар илэрсэн тул Улаанбаатар хотод 3 хоног хөл хорио тогтоожээ. Тэдэнтэй 1-р хавьталд байсан 16 хүнийг илрүүлсэн бөгөөд бусдыг нь тогтоохоор тандалт, судалгаа үргэлжилж байна. Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг 3 хоног хаасан ч орох нь нээлттэй байгаа аж. Мөн нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, үзвэр, үйлчилгээ, баар цэнгээний газрын үйл ажиллагааг 3 хоног зогсоож байна. Хурал, цуглаан, нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Шаардлагагүй бол гэрээс гарах хэрэггүй. Хүнсний дэлгүүр, супeр маркeтууд хэвийн ажиллана. Монгол Улсад хүнсний нөөц хангалттай бий.

Тэдний тусгаарлалтаас гарсны дараа явсан маршрутыг танилцуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан