ХӨСҮТ-ийн эмчилгээний багийн сувилагчаас коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан халдварын нөхцөл байдлыг тогтоох, авах арга хэмжээний талаар хэлэлцэх аж.
Манай улсад гаднын орноос тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээр коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж байгаа. Гэвч өнөөдөр тэдгээр өвчтөнүүдийг эмчилж байсан эрүүл мэндийн салбарын ажилтнаас буюу ХӨСҮТ-ийн сувилагчаас халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгдээд байна. Тухайн сувилагч нь тус эмнэлэгт 14 хоног тусгаарлагдан ажиллаж байжээ.
Иймд мэргэжилтнүүд амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаан олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг зөвлөлөө.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын 356 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 314 нь эдгэрсэн бөгөөд эмчлүүлж байгаа 42 хүн байна.
Маргааш УОК-оос гаргасан шийдвэрийг цаг тухайд нь мэдээлэх болно.