Шадар сайд Я.Содбаатар дараах мэдээллийг өглөө.
- Шинэ жилийн баярыг байгууллагын хүрээнд нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Гэхдээ иргэд гэр бүлийн хүрээнд тэмдэглэж болно.
- Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байсан иргэн П эмнэлгээс оргосон. Тэрээр тусгаарлалтад ороод 19 хонож байсан. Энэ иргэн өмнө нь ОХУ-ын талаас Монголын хил рүү 633 тэмдэгтээр хил зөрчиж ОХУ-ын талд баригдаж байсан. Улмаар хоёр орны хилийн солилцоогоор уг иргэнийг манай улсад хүлээлгэж өгсөн юм.
Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр эмнэлгээс оргосон иргэн П-г Сэлэнгэ аймгийн төвөөс 19 км-т байрлах газраас олж тухан өдөрт нь, эргээд тусгаарлалтад нь оруулсан. Тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан.