Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэвэршилтийн үед гарах өөрчлөлтүүд юу вэ

Яагаад цэвэршдэг, цэвэршилт нь эстрогений дутагдалтай ямар холбоотой вэ?

Цэвэршинэ гэдэг нь ‘сарын тэмдэг зогсох‘ыг хэлнэ. Ихэнх эмэгтэйчүүд 45-55насны хооронд цэвэршдэг ба, умайн мэс засал зэргээс болж 30 эргэм залуу насандаа анх цэвэршихэд хүрдэг.

Цэвэршилт болон түүнтэй холбоотой олон өөрчлөлт нь өндгөвч өөрийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсноос үүдэлтэй. Өндгөвчний үйл ажиллагаа яагаад зогсоход хүрдэг талаар тодорхой мэдэгдсэн зүйл үгүй боловч өндгөвч нь биеийн эд эс-яс,арьс, зүрх судасны эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай гормонуудыг боловсруулдаг. Цэвэршсэний дараа энэ гормонуудыг нөхөж өгөх нь цэвэршилтийн хүндрэл болох яс сийрэгжилтээс урьдчлан сэргийлж болно хэмээн үзэж байна.

Орчин үед эмэгтэйчүүдийн нас уртсаж цэвэршсэний дараа ч 20-30жил амьдрахад хүрдэг. Тиймээс нас ахих тусам түнхний үений хугарал, гэрийн эзэгтэйн сэтгэл гутрал, бэлгийн хүсэл буурах зэрэг урт хугацааны эстроген дутагдалын хам шинж үүсдэг. Энэхүү эмгэгүүд нь цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдийн амьдралыг хэвийн бус болгох шалтгаан болдог боловч тохирсон арга хэмжээг авбал хангалттай урьдчлан сэргийлэх боломжтой.

Цэвэршилтийн үед гарах өөрчлөлтүүд юу вэ?

Эстрогенийн дутагдалын үед илрэх 5 шинж байдаг. Цэвэршилтийн өмнө болон цэвэршилтийн дараа илрэх шинж тэмдэгийн ихэнх нь илэрч болно.

  1. Судасны агшилтын дутагдал: Цэвэршсэн эмэгтэйчүүдийн яг 85% нь нүүр халуу оргиж улайх, шөнө хөлрөхөд хүрдэг. Толгой өвдөх, зүрх дэлсэх, нойргүйдэх, хэт ядрах, арьс эрвэгнэх мэдрэмж, Энэ нь нойргүйдэл болон нойр дутагдалын байдалд оруулдаг.
  2. Сэтгэл зүйн шинж тэмдэг: Цэвэршилтийн дараа үүсдэг хэт ядаргаа нь бухимдал үүсэх шалтгаан болдог. Түгшүүр, сэтгэл гутрал, сэтгэл хөдлөлийн өөрчлөлт, мартагнах, гандаардал зэргийг мэдэрнэ.
  3. Үтрээний дотор давхаргыг уян хатан байлгахад эстроген чухал үүрэгтэй. Цэвэршилттэй хамтаар эстроген буурахад үтрээ хатангаршиж үтрээний дотор хана уян чанараа алдан нимгэрч, яваандаа үтрээ хуурайшин бэлгийн харьцааны үед өвдөж таагүй мэдрэмж төрдөг. Мөн үтрээ халуу оргих, загатнах, цагаан юмны хэмжээ ихсэх болон цус алдалт ч үүсч болдог.

    Үтрээний дотор давхрагатай адилаар шээс дамжуулах суваг, давсаг ч бас хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд эстроген шаардлагатай. Цэвэршилтээс үүдэлтэй эстрогенийн дутмагшил нь шээс дамжуулах зам, давсагны хатангаршилтыг үүсгэх боломжтой. Үүнээс шалтгаалан шээсний замын эрхтнүүд шээхэд өвдөж хорсох, инээх найтайлагахад шээс дусагнах, давсагны үрэвсэлтэй адил шинж илэрдэг.
  4. Бэлгийн дур хүсэл үгүй болох
    Цэвэршилтийн дараа бэлгийн дур хүсэл нь тухайн хүнээс шалтгаалаад өөр өөр илэрнэ. Зарим эмэгтэйчүүдэд бэлгийн хүсэл нэмэгддэг. Жирэмслэлттэй холбоотой сэтгэл зовинолгүй болох нь нөлөөлдөг. Харин зарим эмэгтэйчүүдэд бэлгийн дуршил буурдаг.
    • Хатингаршилт үтрээний үрэвсэл / үтрээний хуурайшил ( Үүнээс болж бэлгийн харьцааны үед өвдөх болон таагүй мэдрэмж төрөх боломжтой.)
    • Үтрээний халдварт өртөх боломж өндөрсөх/ бусад цэвэршилттэй холбоотой шинж тэмдгээс үүдэлтэй бие мах бодийн тавгүйтэл (Жишээ нь: нүүр халуун оргих / нойр дутагдал / ядаргаа / толгой өвдөх / шөнө хөлрөх гэх мэт)
    бэлгийн дуршлыг бууруулах шалтгаанд дараах хүчин зүйлсүүд орно.
    • Цэвэршилтийн шинжээс шалтгаалсан сэтгэл гутрал, тайван бус байдал
    • Цэвэршилт болон умай авахуулсантай холбоотой өөртөө итгэх итгэл алдрах
  5. Бие махбодийг дэмждэг эдийн дэмжих чадвар буурах болон яс хэврэгших:
    Яс сийрэгжилттэй холбоотой яс хугарах нь элбэгшинэ.

Цэвэршилтийн шинж тэмдэгийн эмчилгээ (хамгийн өргөн хэрэглэгдэж буй арга – гормон нөхөх арга)

Гормон нөхөх арга (Hormone Replacement Therapy ; HRT) нь цэвэршилтээс шалтгаалсан шинж тэмдгийг арилгахад өргөн хэрэглэгдэж байна. Үүний дотроос эстрогенийг бүхэлд нь уух арга хамгийн өргөн тархсан ирээдүйтэй арга юм.

Байгалийн гаралтай хавсарсан эстроген гормоны найрлаганд байгалийн гаралтай түүхий эдээс гаргаж авсан хэд хэдэн төрлийн эстроген ордог. Өдөрт нэг удаа 1таблетикийг ууснаар өндгөвчнөөс ялгаруулдаг байсан гормон- HRT (эстроген, прогистерон)ыг гаднаас авч байгаа юм.

* HRT гаднаас 5 сайн талтай.

  1. Нүүр халуу оргих, хөлс чихрах зэрэг цэвэршилтийн шинж тэмдэг HRT-ийг авснаар эмчлэгдэж цэвэршилтийн дараахи амьдрал тааламжтай болно.
  2. Урт хугацааны туршид HRT-ийг хэрэглэбэл яс сийрэгжилтээс урьдчлан сэргийлнэ.
  3. Бүдүүн гэдэсний хавдар, мартагнах өвчнөөс урьдчлан сэргийлэх үр нөлөөтэй хэмээн үзэж байна.

HRT-ийг хэрэглэх үед ямар нэгэн гаж нөлөө бий юу?

Умайтайгаа байгаа эмэгтэйчүүдэд цэвэршсний дараа HRT-ийг хэрэглэхэд сарын тэмдэг дахин ирж буй мэт цус ялгаралт үүсдэг. Энэ нь HRT-ийн найралган дахь прогестиноос болдог. Прогестин нь ингэж цус гаралтыг бий болгосноор умайн хавдраас сэргийлэх үүргийг гүйцэтгэнэ.

Гормоныг хэрэглэхэд эхний үед эмэгтэйчүүдэд бөөлжис цутгах, бага зэрэг жин нэмэгдэх, хөхөөр өвдөх зэрэг сарын тэмдгийн өмнөх хам шинжийг мэдэрнэ. Энэ тохиолдолд HRT-ийг хийхдээ эстроген болон прогестиний хэрэглэх хэмжээ хэрэглэх аргыг тааруулахад багасгах боломжтой.

Гормон нөхөх эмчилгээг хийлгэхэд хөх томорч өвдөлт өгөх тохиолдол байдаг ба энэ нь хөхөнд асуудал үүссэнтэй холбоотой биш юм. Гормоны дутагдлаас хатингиршилд орсон хөхний булчирхай гормоны нөхөлтөөр дахин уян байдал нь сэргэж мөн хөхний булчирхайд шингэний нөхөлт явагдснаар өвчин ордог.

Ийм шинж тэмдэг нь эстроген эмчилгээний эхний 2-3сард элбэг үзэгддэг бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд алга болдог. Тиймээс хавдрын шинж тэмдэг байх вий гэж санаа зовох шаардлагагүй юм.

Хөхөөр өвдөх шинж зогсохгүй үргэлжилбэл хэрэглэж буй эстроген болон прогестиний хэмжээг багасгах прогестиний төрлийг зохицуулж үзэх бөгөөд шээс хөөх үйлчилгээтэй thiazide болон danazol тус болох магадлалтай.

Цэвэршсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь гормон нөхөх эмчилгээнээс хамааралгүйгээр биеийн жин нэмэгдэх түүний дотроос хэвлийн доод хэсэг өгзөг гуяар таргалах хандлагатай байдаг. Судалгаанаас үзэхэд гормон нөхөх эмчилгээ нь харинч биеийн жинг бууруулдаг болох нь тогтоогдсон. Эм бэлгийн гормон эстрогений агууладаг шингэн нөхөх үйлчилгээ нь бага багаар биеийн жин нэмэгдэх байдлаар илэрч болно.

Харин цөөн тооны эмэгтэйчүүдэд гормон нөхөх эмчилгээг хэрэглэснээр хэдэн долоо хоногийн дотор хурдацтай биеийн жин нэмэгдэх үзэгдэл байх бөгөөд тэр чигтээ тогтох тохиолдол байдаг. Ихэвчлэн цэвэршилттэй холбоотой сэтгэл гутралтай хамааралттайгаар үүсдэг хоолны дуршил бууралт нь гормон эмчилгээний нөлөөгөөр хэвийн байдалдаа орж хоолны дуршил нэмэгдсэнтэй холбоотой. Тиймээс хурдацтай биеийн жин нэмэгдвэл урьд өмнөхөө бодвол хооллох хэмжээгээ зохицуулж биеийн тамирын дасгалаар хичээллэх нь чухал.

Гормон нөхөх эмчилгээ нь хорт хавдрыг үүсгэдэг гэж сонссон....

Хэдэн арван жилийн өмнө гормон эмчилгээ анх нэвтрэхэд зөвхөн эстрогенийг хэрэглэж байсан. Энэ тохиолдолд умай салст хэт их нөхөн төлжсөнөөр үүнээс шалтгаалан умайн салстын хорт хавдар нэмэгдэж эхэлсэн.

Энэ байдал мэдэгдсэнээс хойш умайтайгаа буй эмэгтэйд эстрогенийг хэрэглэхдээ умайг хамгаалдаг үйлчилгээтэй прогестиныг хамт хэрэглэх болсон. Энэ тохиолдолд умайн салстын хорт хавдрын үүсэлт гормон эмчилгээг хэрэглээгүй эмэгтэйг бодвол бага үүсдэг нь тогтоогдсон.

Хөхний хавдрын хувьд олон судалгаа хийгдсэн боловч маргаантай асуудал их байгаа юм. 2002онд Амеркийн үндэсний эрүүл мэндийн газраас мэдээлснээс үзвэл умайтайгаа буй эмэгтэйд эстроген болон прогестинийг хамтад нь 4жилээс дээш хэрэглэхэд хөхний хорт хавдрын аюул бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Энэ нь харьцангуй үзүүлэлт бөгөөд гормон эмчилгээ хийлгээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулбал 1жилд 10 000 эмэгтэй тутамд 8 эмэгтэйгээр өссөн гэсэн баримт юм.

Зөвхөн эстрогенийг хэрэглэдэг умайгаа авахуулсан эмэгтэйд хөхний хавдрын аюул нэмэгдээгүй. Солонгос эмэгтэйн хувьд америк эмэгтэйг бодвол хөхний хавдрын үүсэлт 1/4-1/6 байсан бөгөөд америк эмэгтэйг бодвол бага үзүүлэлт юм.

4 жилээс дээш эстроген болон прогестинийг хэрэглэх тохиолдолд эмчтэйгээ зөвлөлдөж эерэг сөрөг нөлөөг сайн бодолцох хэрэгтэй. Гормон эмчилгээнээс хамааралгүйгээр цэвэршилтийн дараах бүх эмэгтэйчүүд хөхний хавдрын шинжилгээг тогтмол хугацаанд хийлгэх шаардлагатай.

Цэвэршилтийн дараа үүсэх аюултай өвчний нэг яс сийрэгжилт

Цэвэршилтийн үед ясан дахь эрдэс бодисууд гадагшласнаар (жил бүр 1~2%) яс амархан хугарамтгай болдог. Ямар нэгэн урьдчлан сэргийлэх арга хэмжээ аваагүй тохиолдолд яг 1/3 эмэгтэйчүүд 75нас орчимтой болоход аарцаг сүүжний яс болон нуруу нугалам зэрэг яснууд хугарч хөдөлгөөн хийхэд бэрхшээлтэй болно.

Эстрогений дутагдал нь яс сийрэгжилтийн шалтгаан болдог. Яс сийрэгжилт нь хөгширөлтөөс болж тодорхой хэмжээнд үүсдэг боловч эмэгтэйчүүдийн хуьд 1/3-1/2 нь цэвэршилтийн дараахи эстрогений дутагдалтай холбоотой үүсдэг. (*ясны хоргодол : Ясны эрдэс бодисууд яснаас гадагшлаж гарахыг хэлнэ. Ясны хоргодол нь яс сийрэгжилтийн шалтгаан болдог.)

Эстроген байхгүй тохиолдолд шинэ яс үүсгэх эсийг бодвол удаан хугацааны туршид хөгширсөн ясыг устган эс илүү эрчимтэй ажиллаж өшөө хурдан хугацаанд ясны хоргодол явагддаг учраас цэвэршилтийн дараа ясны хорогдол улам түрэгсэж ясны сийрэгжилтийн аюул ихэснэ.

<Гормон нөхөх эмчилгээний үр дүн.>

  • Ясны хоргодолыг багасгаж яс сийрэгжилтээс урьдчлан сэргийлнэ.
  • Өгзөг болон бугуйн ясны хугаралыг яг 60% бууруулна.
  • Ясны хэмжээг ихсгэж ясыг бэхжүүлнэ.

Тиймээс цэвэршилтийн дараахи ердийн амьдралын ханамжийг сайжруулахын тулд эхнээсээ төрөх эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авч цэвэршилтийн шинж тэмдэг өөрийн эрүүл мэндийн байдалдаа тохирсон гормон эмчилгээний аргыг заалган авч хэрэглэн, тогтмол үзлэг шинжилгээ хийлгэж байх нь чухал юм.

Эмэгтэйчүүдийн хавдар/эмэгтэйчүүдийн дурангийн мэс ажилбарын төв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан