ЭМДЕГ-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд бүх эмийн сангууд хөнгөлөлттэй эмээр үйлчлэх бэлтгэл хангасан талаар мэдээлэл өгч байна.
УИХ-аар батлагдсан ЭМ-ийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор, 11-р сарын 2-ны даваа гарагаас улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгохоор болсон.
ЭМД-ын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг даатгалын хөнгөлөлтөд оруулсан. Зүрх судас, чихрийн шижин, уналт таталт, зүрхний хэм алдагдал зэрэг өвчтэй хүмүүс эмээ чирэгдэлгүй авах боломж бүрдүүллээ.