НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй:
Нэг хоногийн хугацаанд 103 утсанд угаарын хийнд хордсон гэх нэг өрхийн дөрвөн хүн дуудлага өгсөн байна. Үүний хоёр нь насанд хүрсэн хоёр нь хүүхэд байна. Насанд хүрсэн нэг иргэнд зөвлөгөө өгч гэрт нь үлдээсэн. Улсын нэгдсэн төв эмнэлэгт нэг насанд хүрэгчийг хүргэн, хэвтүүлэн эмчилж байна.
Галлагаа ихэссэнтэй холбоотойгоор угаарын хийн дуудлага нэмэгдсэн. Есдүгээр сарын 15-наас хойш нийслэлийн хэмжээнд 415 хүн угаарын хийн дуудлага өгч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Тэдний 213 нь хүүхэд байна.
Сүүлийн үеийн угаарын хийн дуудлагын дийлэнх хувийг хуурамч дуудлага эзэлж байна.
Өчигдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 54 настай эмэгтэй О, 68 настай эрэгтэй М, 55 настай эрэгтэй Т нар гурван иргэн угаарын хийнд хордлоо гэх дуудлага өгсөн. 54 настай эмэгтэй нас барсан. Нөгөө хоёр эрэгтэйн биеийн байдал муу байна. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Эдгээр хүмүүс нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.
Угаарын хийн хордлогын талаарх мэдээллийг мушгин гуйвуулж өөр зүйлтэй холбох гэсэн хандлага байна. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.