Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баавгайн сарвууг нэг сая төгрөгөөр худалдах гэж байжээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт ховор амьтны жагсаалтад ордог хүрэн баавгайн түүхий эд болох хоёр ширхэг сарвууг нэг сая төгрөгөөр худалдан борлуулах гэж байсныг Экологийн цагдаагийн албанаас тогтоожээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад оруулж 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтад зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг 6,500,000-аас 7,500,000 төгрөгөөр тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49,2 дэх хэсэгт “...амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр нөхөн төлүүлэхээр заасан байна.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан