Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Дэлгэрсайхан: УБЕГ-аас үзүүлдэг 26 үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан :

"Нэг иргэний бүртгэл гэж өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр энэ удаад цахим монгол хөтөлбөртэй нэг зарчимтай, нэг зорилготой. Олон газар үйлчилгээ үзүүлэхээс илүү нэг газраас бүх үйлчилгээг нэг газраас авах нь илүү өгөөжтэй. Бид иргэний болон гадаад паспортыг дахин захиалах зэрэг 26 үйлчилгээг E-Mongolia-аар үзүүлж эхэллээ. 2020 оны эхний хагаст 4410 үйлчилгээг burtgel.mn сайтаар авсан. Цахим үйлчилгээг өмнө нь үзүүлж байсны хувьд давуу тал нь зарим лавлагааны хувьд иргэдээс нэхдэг цаасан материал 2-5 хуудсаар багассан байна. Цаасан материал багасна гэдэг үл ойлголцол багасаж, цаг хэмнэх боломжтой болж байна. Эдгээр үйлчилгээ ХУР системээр дамжиж байгаа бөгөөд 120 төрлийн сервис үйлчилгээг ХУР системээр авч байна. Төрийн байгууллага энэ системийг ашиган 192 сая мэдээлэл хүлээн авсны 131 сая нь УБЕГ-ын бүртгэл үйлчилгээ байна. 

Эдгээр 26 үйлчилгээг цаасаар бус цахимаар үзүүлэх нь бүртгэгч талдаа зарим талаар ажил нэмж байгаа бол зарим тохиолдолд буюу нас барсны гэрчилгээ, гэрлэлт цуцалсан гэх мэт гэрчилгээг бичиж өгөхөө больж байгаа нь ажлын ачааллыг бууруулж байгаа . 

Цахим үйлчилгээг улс даяар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 274 сумыг цахим үйлчилгээнд холбоод байгаа аж. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан