МОНГОЛ ИНЖЕНЕРИЙН УР УХААН, МОНГОЛ ТЕХНОЛОГЧИЙН УР ЧАДВАР ШИНГЭСЭН “ӨВ СОЁЛ ҮЙЛДВЭР” ХХК ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
З.Цэвээндорж: Маргаашаас нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр 1000 төгрөг болно
Англи хэлний багш нарыг бэлтгэх, чадавхжуулах төслийн талаар санал солилцов
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын даланд 135 метр суваг татлаа
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Лхагвасүрэн: 2025 он бол маш том сорилтын жил байх болно
Д.Амарбаясгалан: Анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан нь парламент олон ургалч үзлээр асуудалд хандаж буйн илрэл юм
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ЭНЭ ӨДӨР: Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шуберт мэндэлжээ
МУИС-ийг МҮИС-д бэлэглэх үү?
Өвөрхангай-УБ чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаалаа
Өвөрхангай аймгийн нутагт цас их хэмжээгээр орж, цаг агаар хүндэрснээс Бумбатын даваа хаагдсаны улмаас Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслийг тодорхойгүй хугацаагаар тээвэрлэлтэд гаргахгүй болсныг Өвөрхангай авто тээврийн төвөөс мэдээллээ.
2020 оны аравдугаар сарын 20-ны 10.00 цагийн байдлаар Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Хулд, Өлзийт, Гурвансайхан сумдаар салхи 16-18 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумдаар цас орж, цасан шуурга, Хулд, Өлзийт, Гурвансайхан сумдаар шороон шуурга шуурч байна.
Салхи шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж зам даваа халтиргаа гулгаа үүсэж байгаа тул Ард иргэд:
- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж хамтран ажиллах
- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих
- Иргэд, малчид, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах
- Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Дундговь аймгийн УЦУОШГ-аас анхааруулж байна.
0 Сэтгэгдэл