Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдрөөс эхлээд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргасан.

Захирамжид “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах /зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд/, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай” гэжээ.

Мөн өдрүүдэд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Спортын хороо болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгосон. Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ.

6 Сэтгэгдэл
sogtuu ulsuud zunduu l yawj baina xyanalt vnexeer muu tawlj bainaa
sogtuu ulsuud zunduu l yawj baina xyanalt vnexeer muu tawlj bainaa
sogtuu ulsuud zunduu l yawj baina xyanalt vnexeer muu tawlj bainaa
монгол савлагдсан бэлэн байгаа архинуудыг тэвшинд ачвал хэдий хэмжээний болох бол 100 тонны даацтай шаланзнуудад лав 200 км үрэгжлэх цуваа гарх нь лавтай
gural budaa bish xeden sar zogsoogood vzeech ix ym uurchlugdunu duu neeree
монгол савлагдсан бэлэн байгаа архинуудыг тэвшинд ачвал хэдий хэмжээний болох бол 100 тонны даацтай шаланзнуудад лав 200 км үрэгжлэх цуваа гарх нь лавтай
bvr zogsooson ch boloxgvi ym bxgvi xool und bish
Хамгийн их уншсан