Эвсэл үр умайн хөндийгөөс өөр газар бэхлэгдсэнээс үүсдэг бөгөөд нийт тохиолдлын 97,7% д умайн гуурсан хоолойн жирэмсэн байна. Оношлогоо эмчилгээ оройтсон тохиолдолд эхийн амь насанд аюултай байдал үүснэ.
Эрсдэлт хүчин зүйлс:
-Гуурсан хоолойн гэмтэл
-Урд нь умайн гадуурх жирэмсэн болж байсан өгүүлэмжтэй
-2 ба түүнээс олон жил үргүйдэлтэй гэж оношлогдож байсан
-Тамхидалт
Шинж тэмдэг:
-Хэвлийн доогуур өвдөх
-Биений юм хоригдох
-Үтрээнээс цус гарах нь голлох шинжүүд бол нэмэлтээр
-толгой эргэх
-сульдах
-халуурах
-бөөлжих
-зүрх дэлсэх шинжүүд илэрнэ.
Оношлогоо:
-Цусанд ХГ даавар тодорхойлох
-Хэт авиа оношлогоо
-Хэвлийн дуран
Эмчилгээ:
Умайн гаднах жирэмсний хугацаа, хэмжээ, явцаас хамаарна.
-Хүлээх тактик
-Эмийн эмчилгээ
-Мэс засал эмчилгээ