Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Капитал” банкны өр барагдуулахыг шаардсан Кампанит ажил өрнүүллээ

МҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2020.10.13/ хэвлэлийн хурал зарлаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, даатгалын сангийн хохирол барагдуулах, барилгын салбарын ХАБЭА-н асуудал гэсэн гурван чиглэлээр мэдээлэл хийлээ. Хуралд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа, Монголын эрчим хүч,геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал, Барилгачдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Батцогт нар оролцож холбогдох чиглэлүүдийн мэдээллийг өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Хэвлэлийн бага хурлаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Хөдөлмөрийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үе шат явагдаж байгаа энэ үед тус хууль өмнөхөөсөө дордох магадлал байгааг танилцуулж, долоон асуудлаар шаардлага хүргүүлснээ дахин танилцууллаа. Мөн “Капитал” банкны дансанд байсан иргэдийн Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөгийн хөрөнгө, өр төлбөрийг барагдуулахад Эрх хүлээн авагч, холбогдох төрийн байгууллагууд онцгой анхаарал хандуулж ажиллахыг шаардсан кампанит ажлыг өнөөдөр зарлаж байгаа мэдэгдсэн юм. Банкийг татан буулгах шийдвэртэй зэрэгцэн МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, Монгол банк, Сангийн яам, холбогдох байгууллагуудад удаа дараа шаардлага тавьж ирсэн ч өнөөдөр дээрх асуудал шийдэгдэхгүйгээр үл барам, бодитой мэдээллийг ирүүлэлгүй байсаар цаг хугацаа алдаж байгаа юм. Иймд иргэд хөдөлмөрчдийн эрх ашгийг хохироохгүйн үүднээс үе шаттай тэмцэл өрнүүлэхээ ийнхүү албан ёсоор мэдэгдэв. МЭХГУУ-н ҮЭХ-ны дарга Х.Буянжаргал Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлээр жасаа буюу уртын ээжлээр ажиллах хугацааг 20:10 буюу одоогийн уурхайн ажилчдын 85 хувь нь ажиллаж байгаа хэлбэрээр батлахаар оруулж байгааг эсэргүүцэж, 14:14 хөдөлгөөн өрнүүлж, шаардлагатай бол ажил хаялтыг зарлах санал, хүсэлт уурхайчдаас ирсээр байгааг мэдээллээ. Хэвлэлийн хурлын гуравдахь асуудал болох барилгын салбарын ХАБЭА-н асуудал байв. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар жил тутамд 45-20 осол буюу өмнөх жилээс даруй хоёр дахин нэмэгдэж байгаа нь барилгын салбарт анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Иймээс нийслэлд баригдаж байгаа барилгын талбайд өдрөөр буюу цагийн ажил эрхэлж байгаа хүмүүсийн Хөдөлмөрийн нөхцөлийн үзлэгийг МХЕГ, НХМГ, Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв, Барилгачдын ҮЭ-ийн холбоо хамтран хийх болсон талаар тус тус мэдээлэл хийлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан