ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨҮСТ-ийн дарга Д.Нямхүү “Нийт дөрвөн лабораторид 193 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэнд нь коронавирус илрээгүй.
Өнөөдөр сайн мэдээтэй. ХӨСҮТ-өөс Москвагаас ирсэн 4 оюутан эдгэрч гарч, дараагийн шатны хяналт руу шилжлээ. 42-43 хоногийн эмчилгээ хийгдсэний үндсэн дээр ийнхүү эдгэрч гарсан байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад нийт батлагдсан тохиолдол 141. Үүнээс 37 тохиолдол эмчлэгдэж гарлаа.
ХӨСҮТ-д 104 хүн эмчилгээнд байна. Өнөөдрийн байдлаар биеийн байдлыг нь үнэлбэл 95 нь хөнгөн, хүндэвтэр 9 хүн байна.
Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан байгаа. 170 зорчигчийн зургаан хүнийг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Бусад иргэдийг зочид буудлуудад тусгаарласан. Тухайлбал, “Альфа” зочид буудалд 49, “Дрийм”-д 55, “Зүчи”-д 60 хүн тусгаарласан” гэлээ.