Сум, хороонд ажиллах хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг чиглүүлэх, мэргэшүүлэх сургагч багш нарыг бэлтгэж байна
Олон улсын прокуроруудын холбоо үүсэн байгуулагдсаныхаа 30 жилийн ойг Монголд тэмдэглэнэ
Нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
Монголын хүүхдийн өвлийн спортын VIII наадам болно
Баянгол дүүргээс бүртгэгдсэн менингококкын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ
“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадам эхэллээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар орон нутагт хуралдана
“Амар байна уу 2025" үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ
Д.Нямхүү: 109 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨҮСТ-ийн дарга Д.Нямхүү “Нийт дөрвөн лабораторид 109 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэнд нь коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад нийт батлагдсан тохиолдол 140. Үүнээс 26 тохиолдол эмчлэгдэж гарсан. Дараа дараагийн шатны хяналтад байгаа.
ХӨСҮТ-д 114 хүн эмчилгээнд байна. Өнөөдрийн байдлаар 88 нь хөнгөн, хүндэвтэр 26 хүн гэж биеийн байдлыг нь үнэлсэн байна. Эмчилгээнээс гадна 67 хүн ХӨСҮТ-д ажиглалтанд байгаа. Эдгээр хүмүүсийн 47 нь энэ сарын 24 гэхэд ажиглалтаас гарна. Бусад нь ч гэсэн ойрын өдрүүдэд гарна. Тэгэхээр ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа хүмүүс л үлдэнэ гэсэн төлөвлөгөөтэй байна” гэлээ.