Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байранд хүргэгдэн ирсэн эрсдэлт нөхцөлд буй бага насны хүүхдийн эрхийг хамгаалж, эрүүл мэндийн нөхөн сэргээх, холбон зуучлах, гэр бүлд нь эргэн нэгтгэх ажлыг системтэй, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн төв сувилал хамтран ажиллах санамж бичиг зурлаа. Санамж бичигт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Хүүхдийн төв сувилалын захирал Д.Оюунцэцэг нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр бүлийг дэмжих зорилгоор нийслэлийн дүүргүүдээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн судалгааг авч сонгогдсон хүүхдүүдийг Хүүхдийн төв сувиллын өдрийн үйлчилгээнд хамруулах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас сонгон авсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд 7 хоногт 1 удаа өдрийн үйлчилгээнд хамруулж сувилал, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийг бичиг баримтжуулах, эцэг эхийг эрэн сурвалжлуулах, гэр бүлд нь эргэн нэгтгэх зэрэг ажлууд хийгдэх юм.