Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАГШ, АЖИЛТНУУД ХООЛНЫ НЭМЭГДЭЛТЭЙ БОЛЛОО

Боловсролын салбарын хамтын хэлэлцээрт тусгагдсаны дагуу төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын 2025 оны батлагдсан цалингийн санд багтаан 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2464 гаруй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчдад сар бүр хоолны тодорхой нөхөх /“Төрийн албан хаагчийн өдрийн хоолны зардлын тодорхой хэсгийг байгууллагаас нөхөн олгоно” гэж заасан журмын дагуу/ зориулан орон нутагт дунджаар 107.5 мянган төгрөг, нийслэлд 172.0 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хүрээнд улсын төсвөөс нийт 115.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бид цалингийн батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх боломжтой бөгөөд цаашид хувьсах зардлын бүрэлдэхүүнд хоол, унааны нөхөх төлбөрийг тусгахаар Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан жил бүр нэмэгдүүлэх болно.

Сард дунджаар нэг хүнд очих орлого орон нутагт үндсэн цалингийн 7.2 хувиар, нийслэлд 11.6 хувиар орлого нэмэгдэх боломж бүрдлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан