“Амар байна уу 2025” өргөтгөсөн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч 50 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэж оролцож байна. Тодруулбал, ЖДҮ эрхлэгчид хотын А бүсэд байрлах худалдааны төвд түрээсийн төлбөргүй чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах нөхцөлийг иргэдэд олгож байна. Өнгөрсөн жил тус өргөтгөсөн худалдааны үеэр 20 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230 мянга гаруй иргэнд үйлчилсэн. Нийт 51.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан юм. Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт үргэлжилнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС