Хэнтий аймагт гаднаас мал оруулах, бас гаргахыг хориглоод байна. Учир нь малын шүлхий өвчин гарсан тул Улсын онцгой комисс ийм шийдвэр гаргаад буй билээ.
Тухайлбал, Улсын онцгой комиссын 2017 оны 08 сарын 16 ны өдрийн 02 тоот албан даалгаварт “Шүлхий өвчин бүртгэгдсэн аймгийн нутаг дэвсгэрээс бусад аймаг, нийслэл рүү, эрүүл бүсээс шүлхий өвчин бүртгэгдсэн аймаг руу чиглэсэн малын шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл бүрэн зогсоох” тухай заасан байна. Үүнийг тус аймгийн МХГ хэрэгжүүлж холбогдох арга хэмжээг авах талаар сумдын Засаг дарга нарт албан үүрэг, чиглэл өгч хяналт тавин ажиллаж байгаа аж. Хэрэв үүнийг зөрчвөл эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буруутай этгээдээр гарсан хохиролыг нөхөн төлүүлэх ажээ.