“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх, эсэх талаар санал авч байна
Нийслэлд энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
Шүүх хуралдааны шууд дамжуулалттай холбоотой асуудлаар хэлэлцлээ
Н.Учрал: НҮБ-ын Тогтвортой хөгжлийн стандартыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлнэ
Том төслүүд том мөрөөдөл үү, эсвэл...
Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа
“Хөх сувд-2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль, 18 дугаар хороонд 200 ортой цэцэрлэг барина
Монголын уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ 16, О.Мишээл 19 дүгээр байрт бичигдэж байна
Хурдан морины бүсийн уралдааны 2018 оны хуваарийг батлав
Хангайн бүсийн зуны уралдааныг Булган аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Орхон аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Сүхбаатар аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт 2018 оны долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулна.
![](http://resource4.sodonsolution.org/assa/photo/2018/6/2db179418ecf024f/4cc501233f4980d7.jpg)
Хурдан морины уралдааныг тогтоосон хугацаанд уралдааны дүрмийн дагуу зохион байгуулалтын өндөр түвшинд, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангасны үндсэн дээр зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нар, Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгалаа.
Баруун бүсийн зуны уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байсан Завхан аймгийн төв орчмын нутгаар гандуу, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа тул Засаг дарга Д.Батсайхан бүсийн уралдааныг явуулах боломжгүй тухай саналаа ирүүлсэн. Иймд Баруун бүсийн зуны уралдааныг бүсийн уралдааны хуваарьт оруулаагүй байна.
0 Сэтгэгдэл