“Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх, эсэх талаар санал авч байна
Нийслэлд энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
Шүүх хуралдааны шууд дамжуулалттай холбоотой асуудлаар хэлэлцлээ
Н.Учрал: НҮБ-ын Тогтвортой хөгжлийн стандартыг төрийн өмчит компаниудад нэвтрүүлнэ
Том төслүүд том мөрөөдөл үү, эсвэл...
Увс аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа
“Хөх сувд-2025” мөсний баяр өнөөдөр эхэлнэ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургууль, 18 дугаар хороонд 200 ортой цэцэрлэг барина
Монголын уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ 16, О.Мишээл 19 дүгээр байрт бичигдэж байна
МИАТ-ийн албан тушаалтнууд авлигын хэргээр шалгагдаж байна
АТГ-аас ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийлээ. Хурлаар зургаадугаар сард шалгасан болон шийдвэрлэсэн, шалгаж буй хэргийн талаар товч мэдээлэл өглөө.
![](http://resource4.sodonsolution.org/assa/photo/2018/6/93e945fcf3e703c4/a70bcea37b1703f.jpg)
Өнгөрсөн сард гэмт хэргийн шинжтэй 53 гомдол, мэдээллийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хүлээн авч, шалгажээ. Үүнээс 7 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 мэдээлэлд татгалзсан хариу өгч, 4-ийг нь харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан байна. Одоо 27 гомдол мэдээллийг шалгаж буй.
Хэрэг бүртгэлтийн хэрэг шинээр нээсэн хэргүүд:
-Эрдэнэт үйлдвэр компанийн эрх бүхий албан тушаалтнууд компанийн хууль зөрчиж, хүдэр боловсруулах үйлдвэр байгуулах тухай ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэрэгт
-МИАТ ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар тендер явуулж, хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдалд олгосон байж болзошгүй үйлдэлд
-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын эрх бүхий албан тушаалтнууд аж ахуйн нэгжид давуу байдал олгон, тендерт шалгаруулсан гэх үйлдэлд
-Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдах албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахуул авсан байж болзошгүй үйлдэлд хэрэгт бүртгэл нээж, шалгаж байна.
Прокурорын байгууллагад яллагдагчаар татах санал хүргүүлсэн хэргүүд:
-Дорнод аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрсдийн ах эгч, хамаатан садандаа давуу байдалд олгосон байж болзошгүй үйлдэлд
-ЗТХЯ-ны тээврийн ухаалаг системийг хариуцсан мэргэжилтэн, албан тушаалтнууд 2017 оны 7-12 дугаар сард АТҮТ-ийн бүртгэлийн системд зориуд худал мэдээлэл оруулж, мэдээлэл устгасан байж болзошгүй үйлдэлд
-ТОСК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан хүмүүс улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт
-Буянт-Ухаа спортын ордны захирал албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамааралтай компанид давуу байдал олгосон байж болзошгүй үйлдлийг прокурорт шилжүүлжээ.
0 Сэтгэгдэл