Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.
-Ус бол говийн хамгийн чухал эрдэнэ. Тэгэхээр говьд үйл ажиллагаа явуулж байгаа Оюу Толгой ХХК усны ямар бодлого баримтлах вэ?
-Монголчуудбид усыг чандмань эрдэнэ хэмээн хайрлан хамгаалдаг. Монгол улсынхаа ирээдүйн хөгжилд асар их ач холбогдолтой Оюу Толгой төслийг хэрэгжүүлж, уурхайн үйл ажиллагаа явуулж,үр шимийг нь хүртэхийн тулд бид зайлшгүй ус ашиглана. Гэхдээ усыг ухаалгаар, хэмнэлттэй ашиглах нь юу юунаас чухал. Тиймээс усны талаар баримтлах бодлого нь Оюу Толгой ХХК-ийн тэргүүлэх бодлогын нэг байдаг. Бид усыг хамгийн бага, хамгийн хэмнэлттэй ашиглах зорилгоөмнөө тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд төслийн барилгын ажлын эхний үе шатаас эхлээд үйлдвэрлэлд ус хамгийн бага ашиглах тоног төхөөрөмжийг суурилуулаад байна.
-Монгол улсад усны тухай хууль, нэлээн олон тооны дүрэм журам байдаг. Үүнийг Оюу Толгой ХХК хэр мөрдөж ажилладаг вэ?
-Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа л бол аль ч улсын хөрөнгө оруулалттай компани байсан хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бүх хууль, дүрэм, журам, стандартыг дагаж мөрдөж ажиллах ёстой. Оюу толгой ХХК ч мөн адил хуулийг үйл ажиллагаандаа ягштал мөрдөж, тэдгээр нь Монгол улсын хууль, дүрэм, стандартад нийцсэн байдаг. Бид холбогдох хуулийн дагуу байгаль орчныг хамгаалах жилийн төлөвлөгөөгаргаж, түүний хэрэгжилтийн тайлан, ус ашиглалтын жилийн тайлан мэдээг холбогдох төрийн байгууллагуудад хуулинд заасан хугацаанд нь тогтмолөгсөөр ирсэн. Аливаа аж ахуйн нэгж өөрийн зардлаар усны эрэл хайгуул судалгааг хийж, нөөцийг нь тогтоосон ч ашиглах эрх нь нээгдэхгүй. Усны тухай хуульд заасны дагуу ашиглах усныхаа нөөцийг холбогдох мэргэжлийн байгууллагаар баталгаажуулах шаардлагатай байдаг. Манай инженерүүдийн нээж илрүүлээд байгаа Гүний хоолойн газар доорхи усны орд газрын нөөцийг Усны газрын дэргэдэх Усны салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2008 оны 11 сарын 07 өдрийн шийдвэрийг үндэслэн 2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 22 дугаар тоот тушаалаар зөвшөөрөгдсөн ашиглалтын нөөц нь үйлдвэрлэлийн B,C1 зэргээр үнэлэн 870 литр/сек байхаар баталгаажуулсан. Мөн төслийн үе шат бүрт Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хөндлөнгийн эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэн, зөвлөмжийг жил бүрийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөндөө тусган амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.
-Монгол улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр усны талаар ямар үүрэг хүлээсэн бэ. Хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээнд гадаргын болон гүний ус ашигласан бол төлбөрөө төлөх үүрэгтэй, хуулиндаа ч мөн адил заасан байдаг. Үүний дагуу ус ашигласан төлбөрөө орон нутагтай хийсэн гэрээний дагуу сар бүр төлж ирсэн. Мөн шууд нөлөөлөлд байдаг сумын төвийг аюулгүй ундны усаар хангахадтуслалцаа үзүүлэх үүрэг бий.
Үүний дагуу 2011 онд 1.7тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар талбайн геофизикийн хайгуул, өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж, Ханбогд сумын ахуйн болон ундны усны нөөцийг урьдчилсан байдлаар тогтоосныг мэргэжлийн байгууллагаас нарийвчилсан судалгааны ажлыг цаашид хийж гүйцэтгэх шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн байгаа. Иймээс энэ жил судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Гэрээнд мөн ус ашиглалтаа хөндлөнгийн байгууллагаар шалгуулах, усыг ариг гамтай хэрэглэх гэсэн заалт байдаг.
-Усыг хамгийн бага хэмжээгээр буюу үр ашигтай ашиглана гэлээ. Бага ус хэрэглэнэ гэсэн үг үү, эсвэл дахин ашиглана гэсэн үг үү?
-Оюу Толгой ХХК усыг хамгийн хэмнэлттэй байдлаар ашиглах бодлого барин ажиллаж байна. Дээр хэлсэнчлэн ус хамгийн бага ашиглах тоногтөхөөрөмжүүдийгүйлдвэрлэлийн бүхий л үе дамжлагад суурилуулсан. Дэлхийд цөөхөнд тооцогдох усыг хамгийн бага, хамгийн хэмнэлттэй ашигладаг уулын баяжуулах үйлдвэрийн нэг болох зорилготой ажиллаж байгаа. Үйлдвэрлэлийн явцад хамгийн үр ашигтай хаягдал өтгөрүүлэгч ашиглахаар төлөвлөсөн. Үйлдвэрээс гарч байгаа хаягдал усыг бүрэн эргүүлэн татаж баяжуулах үйлдвэрт ашиглана. Хөргөлтийн усыг 100 хувь, уурхайн гүний усыг 100 хувь, ахуйн бохир усыг цэвэрлэж 100 хувь, автомашин угаалгын усыг цэвэрлэж 100 хувь дахин ашиглана. Бидний усыг дахин ашиглах загвар нь дэлхийн хамгийн өндөр хэмжээний арвилан хэмнэлтийн загварт багтдаг юм. Оюу Толгойусыг хамгийн хэмнэлттэй ашиглах технологи хэрэглэн, усны нөөцийг орон нутгийн иргэд, ирээдүй хойч үедээ хадгалан үлдээх үүргийг хүлээдэг.
-Хүмүүс газрын гүний усыг бүгдийг нь хэрэглээд говь нутаг цөл болно гэж яриад байгаа. Тэгвэл тогтоосон нөөц ямар байгаа вэ. Оюу Толгой ХХК ямар хэмжээний ус хэрэглэх юм бэ?
-Оюу Толгойн зэс-алтны ордын усан хангамжийн эх үүсвэрийг илрүүлэх зорилгоор 2003-2005, 2007-2008 онуудад хоёр үе шаттайгаар төслийн талбайгаас 100-150 км-ийн хүрээнд гидрогеологийн эрэл, хайгуул судалгааны ажил хийсэн. Энэ судалгаагаар Гүний хоолой, Галбын говь, Нарийн загийн хөндий гэсэн 3 усны орд газрыг нээж илрүүлсэн. Уулын баяжуулах үйлдвэр барих цэгт харьцангуй ойр, газрын доорх усны хангалттай нөөцтэй, ордын ашиглалтын явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай зэрэг хүчин зүйлсийг харгалзан төслийн талбайгаас зүүн хойт зүгт 35-70 км-ийн зайд орших Гүний хоолойн ордыг ашиглах хувилбарыг сонгож нарийвчилсан судалгаа, тооцоо, зураг төслийг боловсруулсан.Уг орд газар нь нийтдээ 560 км2 талбайд тархсан, зургаан тэрбум найман зуун сая метр куб усыг агуулдаг. Төслийн явцад өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулна гэвэл зарцуулах усны хэмжээ дунджаар 696 литр/секбайх юм. Энэ бол зөвшөөрөгдсөн 870 литр/сек хэмжээнээс бага. Ийм байдлаар 40 жил тасралтгүй ашиглахад Гүний хоолойн усны орд газрын нөөцийндөнгөж 20 хувийг ашиглаж, 80 хувь нь байгальдаа үлдэнэ. Жишээ нь,40-ийн бидон дүүрэн ус байлаа гэхэд ердөө 8 литрийг нь ашиглаж, цаана нь 32 литр үлдэнэ гэсэн үг. Үүнээс гадна үйлдвэрлэлийн явцад хэрэглэсэн усныхаа 80-аас дээш хувийг эргүүлэн ашиглана. Үлдэжбуй 10 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар ууршилт, нэвчилт, хаягдал зутанд чийг хэлбэрээр үлдэх зэргээр алдагдах тооцоотой. Хэрэглэсэн усыг үйлдвэрлэлийн процесст буцаагаад ашиглах юм. Зөвхөн алдагдсан 10 гаруй хувийг л Гүний хоолойн усны орд газраас эргэж сэлбэнэ.
Мэдээж сард, жилд ямар хэмжээний ус хэрэглэсэн, хэдэн хувийг эргүүлэн ашигласан талаар жил бүр ус ашиглалтын тайландаа дэлгэрэнгүй оруулж мэргэжлийн байгууллагуудад хүргэхээс гадна ус ашиглалтын тухай мэдээлэл олон нийтэд нээлттэй байна.. Түүнчлэн Усны Газар тус ордын орчимд 4 хяналтын цооногийг байгуулан өөрсдийн хяналтын багажийг суурилуулах ажлыг зохион байгуулаад байна. Тус багаж нь усны түвшин болон зарим физик үзүүлэлтийг минут тутам хэмжих бөгөөд мэдээллийг сансрын холбооны тусламжтайгаар тухай бүрт нь хүлээн авч хөндлөнгийн хяналт хийнэ. Тус ажлын үр дүн нь орон нутгийн иргэд, сонирхогч талуудад нээлттэй байх юм.
-Орон нутгийн иргэд газрын гүн дэх усыг нь соруулаад авчихаар тэр газар нь доошоо сууна, цөмөрнө гэсэн ойлголттой байх шиг. Үнэхээр ийм байдал гарах уу?
-Гарахгүй. Бидний ашиглах Гүний хоолойн усны орд газар нь малчдын ярьдаг гүний ус биш. Их гүний буюу 70-400 метрийн гүнд байрлах эртний дарагдмал ус. Энэ ус нь ямар нэг саванд хийсэн юм шиг цул хэлбэрээр байхгүй. Тунамал мөхлөгт (хайрга, элс, хөрзөн чулуу зэрэг) чулуулгын зай завсар, хоорондын нүх сүвүүдэд байрладаг. Усыг нь ашигласан ч чулуулаг нь тэндээ хэвээр үлдэнэ. Тиймээс газрын хөрсөнд ямар нэгэн байдлаар хотойлт, суулт өгөхгүй.
-Орон нутгийн иргэд газрын гүн дэх усыг ашиглахаар гар худгууд усгүй болно, хөрс ургамалд нөлөөлнө гэж гэсэн яриа гардаг. Өнгөн болон гүний ус хоорондоо холбоотой юу?
-Малчдын ашиглаж байгаа гар худгууд 5-15 метр гүнтэй. Хөрсний маш бага гүний, агаарын хур тунадасаар тэжээгддэг ус л даа. Манай илрүүлсэн Гүний хоолойн ордын ус маш гүн буюу 70-400 метрийн гүнд байгаа. Энэ хоёрын хооронд 250 метр хүртэл зузаан шаварын үе бий. Тиймээс их гүний усыг ашиглахад хөрсний ус багасч, нөлөөлөх магадлал шинжлэх ухааны үүднээс маш бага.
Болзошгүй нөлөөллийг байнгын нарийвчилсан мониторинг судалгаагаар хянаж байна.Уг хяналт шинжилгээний ажлыг малчдын гар худаг, хяналтын цооногууд болон ашиглалтын худгуудад 2003 оноос хойш мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэсээр ирсэн. Энэ мониторинг судалгаагаар говийн бүс нутагт малчдын гар худгуудын усны түвшин нь хур тунадасны хэмжээ, цаг улирлын байдалтай холбоотой болох нь батлагдаж байна. Цаашид энэ шинжилгээг тогтмол үргэлжлүүлэн хийнэ.
-Говьд цэвэр усны нөөц бага байхад уурхайд ашиглах нь буруу гэсэн үзэл бодол иргэдэд байгаа. Ашиглах гүний ус хэр зэрэг чанартай вэ?
-Энэ бол нэлээд буруу ойлголт байна. Булгийн цэвэр ус байгаа мэтээр хүмүүс бодоод байгаа. Усны чанарын хувьд ерөнхий эрдэсжилт маш өндөртэй,Монгол улсын ундны усны стандартын шаардлага хангахгүй, ахуйн хэрэглээнд тохиромжгүй дарагдмал ус. Энэ усыг ямар ч цэвэршүүлэлт хийхгүйгээр зөвхөн үйлдвэрлэлийн зориулалтаар л ашиглах боломжтой.