Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НЕФТИЙН ҮНЭ ӨСЛӨӨ

АНУ-ын түүхий эдийн нөөц багассанаас болоод дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ өслөө гэж Франс Пресс агентлаг мэдээллээ. Америкийн WTI (Light Sweet Crude Oil) маркийн шингэн нефьтийн наймдугаар сарын ханш 0,65 ам.доллараар өсч баррель нь 89,87 ам.доллар болжээ. Харин хойд тэнгисийн Brent маркийн нефтийн есдүгээр сарын үнэ 1,16 ам.доллараар өсч 105,16 ам.долларт хүрчээ.
Энэ бүхэн америкийн арилжааны нөөц долоо хоногийн дотор 800 мянган барррелиэр буурсантай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Бензиний нөөц ч 0,9 хувиар буурч 205,9 сая баррель болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан