Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина
Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа
ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камер суурилууллаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Алслагдсан бүсийн 6 сумын ЕБС-д цахим тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд
Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ
Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ
Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна
Жагсагчдын шаардлагыг хүлээн авав
“Эрдмийн баяр”-аа даруухан тэмдэглэхийг анхаарууллаа
Хонхны баярын улирал эхэлж, эхнээсээ хэрхэн баярлах тухайгаа хэлэлцэж байгаа энэ цаг үед эцэг, эхчүүд хүүхдээ бусдаас дутахааргүй баярлуулахын тулд хэдэн төгрөг олох гэж хэрэндээ л хичээж байна. Харамсалтай нь, хонхны баярыг дагасан хор уршиг, хор хөнөөл жилийн жилд гарсаар. Тиймээс хонхны баярыг оюутан, сурагчид зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагууд нь зөвлөмж гаргадаг байгаа. Энэ жишгийн дагуу Нийслэлийн боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулиудыг “Эрдмийн баяр”-аа хэрхэн зохион байгуулж болох талаар зөвлөмж гаргасан байна.
Зөвлөмждөө ерөнхий боловсролын сургуулийн “Эрдмийн баяр”-ыг хот дүүргийнхээ түүх соёлыг сурталчлан, тэдний авьяас сонирхлыг хөгжүүлэн, суралцах хугацаандаа сурсан мэдсэнээ багш, эцэг эх, хамт олон, найз нөхөд, залгамж үедээ тайлагнаж сурталчлах ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг зорилгоо болгохыг анхааруулжээ. Мөн 5, 9, 12 дугаар ангийн сурагчдын эрдмийн баярыг хийсэн бүтээсэн ажлын тайлант өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлж, нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй байх, эцэг эх сурагчдаас нэгдсэн байдлаар мөнгө хураахгүй байх чиглэлийг өгсөн байна.
Түүнчлэн нийслэлийн дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад “Эрдмийн баяр” зохион байгуулахдаа хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахыг сануулжээ. Тодруулбал, “Эрдмийн баяр”-ыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар дүүрэг бүр нэг өдөр зохион байгуулах, “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэхдээ сурсан мэдсэн, хийсэн бүтээснээ тайлагнах тайлант өдөрлөг, боловсролын гэрчилгээ гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болгон нэгдсэн байдлаар зохион байгуулах, Төгсөгчдийг урамшуулах, тэргүүний сурагчдыг алдаршуулах ажлыг зохион байгуулах. Мөн нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, хороодын хэсгийн байцаагч, хорооны Засаг дарга нарт “Эрдмийн баяр”-аа тэмдэглэх мэдээлэл хүргүүлж, аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг татан оролцуулах, тэдний дэмжлэгийг авч хамтран ажиллахыг ч сануулжээ.
Хамгийн гол анхааруулга нь хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх, сурагчдаас зохион байгуулалттайгаар мөнгө хурааж авахгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах гэжээ.
Энэхүү зөвлөмжөө Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, “Боловсролын тухай хууль”-ийн 28.1.1, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны “Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай” 232 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Төгсөлтийн баярын үеэр авах зохион байгуулалтын арга хэмжээний тухай” А/375 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3/08 дугаарын тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн боловсруулсан байна.

0 Сэтгэгдэл