Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Трамп ялахад юанийн ханш унав
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Трамп ялсныг бүгд хүлээн зөвшөөрсний дараагаар Хятадын юанийн ам.доллартай харьцах ханш 0,2 хувиар унаж, 1 ам.доллар 6,7907 юань болсон байна. Энэ бол 2010 оны есдүгээр сараас хойш ажиглагдаж байгаа хамгийн бага ханш.

“DBS Group Holdings” –ийн эдийн засагч шинжээч Натан Шоу нь юанийн энэхүү уналтыг Трампын сонгуулиас өмнөх амлалттай холбон тайлбарлаад, АНУ-ын бодлогын хүү өснө гэсэн байна. Тэрээр “Трамп Хятадын талаар ямар бодлого явуулахаа ойлгомжтой тайлбарласан бөгөөд энэ бол Хятад ба Америк хоорондын арилжаанд тун таагүй үнэлгээ өгсөн явдал байсан” гэжээ. Трамп нь “Би Сангийн сайддаа Хятадыг валютын ханшны луйварчин гэж зарлах үүрэг хүлээлгэнэ. Хятад валютын ханшны хэлбэлзлийг ашиглаад манайд их хохирол учруулсан нь тун таагүй. Тэд ухаантай хүмүүс болохоор би тэднийг буруутгахгүй. Гол нь тэднийг зогсоох ёстой үед зогсоогоогүй манай улстөрчдийг буруутгаж байна” гэсэн юм. Үүнээс гадна Трамп Хятадаас импортлож байгаа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг үнийн 45 хувь хүртэл хэмжээнд хүргэн өсгөх тухай ярьж байсан юм. Хэрэв Трамп энэ бүх амлалтаа хэрэгжүүлээд эхэлбэл Америк руу хийгддэг Хятадын экспорт эхний нэг жилийн дотор даруй 25 хувиар унана гэж шинжээчид үзэж байна.
Б.БАДРАЛ

0 Сэтгэгдэл