Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувийн цуглуулагчдын цуглуулгаас бүрдсэн “Ширхэг цагаан сувд”


2009 онд Долгорын Нямаа зохиолчийн “Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, аж төрөл ном” хэвлэгдээд долоон жил, энэхүү номноос сэдэвлэсэн “Бүрхэг шөнийн тэргэл саран” баримтат киног 2011 онд youtube-ээр гаргаснаас хойш даруй таван жил өнгөрчээ. Хамгийн сүүлд “Мартаж үл болно” хэмээн Пагмадуламыг санан дурсах уулзалт, ярилцлагыг энэ оны гуравдугаар сард зохиолч, найруулагч, судлаач, эрдэмтэн мэргэдийг оролцуулан зохион байгуулсан Монголын эмэгтэйчүүдийн холбоо энэ удаад холбооны анхны дарга Дамдины Пагмадуламын туулж өнгөрүүлсэн амьдрал, ажил үйлсийн тухай өгүүлсэн “Ширхэг цагаан сувд” гэрэл зураг, хувийн цуглуулагчдын цуглуулгаас бүрдсэн үзэсгэлэнг Монголын Театрын музейд өчигдөр нээлээ.

Эл үзэсгэлэнгээ хувь хүмүүст байсан архив, гэрэл зураг, дотоод болон гадаадын архивын баримт, судалж мэдсэн мэдээллээрээ ном, тууривал гаргасан эрдэмтэн, зохиолчдын ном, түүнд зориулсан шүлэг, дууны түүх, уран зураг зэргээр бүрдүүлжээ.

Үзэсгэлэнгийн үеэр “Удмаа дээдэлье” ТББ-ын тэргүүн Ц.Наранчимэг “Пагмадулам нийгмийн шуурганд ташуурдуулсан түүхэн хүмүүсийн нэг. Тэр зөвхөн эмэгтэйчүүдийн тасгийн анхны даргаас гадна анхны соён гэгээрүүлэгч, анхны бага хурлын гишүүн эмэгтэй, “Үлгэр жишээ клуб”-ын анхны дарга, Амгалангийн бага сургуулийн анхны багш байсан. Их зохиолч сод болсон бүтээлүүдээ туурвихад нь урам зориг өгч байсан гэхэд хэн бүхэн эргэлзэж үгүйсгэхгүй биз. Сайн эр хүний ар талд бат хамгаалалт болон зогсч байдаг олон суут эмэгтэйчүүдийг бид мэднэ. Ямартай ч бид Дамдины Пагмадуламыг мартаж үл болно. Тэр түүхийг түүчээлсэн цэн тогоруу” гэв. Нийгмийн шуурганд ташуурдуулсан түүхэн хүмүүсийн нэг түүний тухай мэдэхийг хүсвэл  долоо хоног үргэлжлэх тус үзэсгэлэнг сонирхоорой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан