Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Карма: Миний мууг үзэх гээд байгаа хүмүүсийн урдаас ганц ч үг ган хийхгүй

-Энэ ажил амаргүй. Маш их тэвчээр, бусдыг хайрлах хайр, ухааныг шалгах шалгуур болдог-

А.АКЭРКЭ

“Ховор хүмүүс”, “Тань руу нүүж явна”, “Хачин хүн”, “Ацаг шүдний зөрүү”, “Өнөр бүл” зэрэг 20 гаруй киноны гол болон туслах дүрд тоглож, “Зүүдэнд ч оромгүй явдал”, ”Амьдрал нулимсанд дургүй”, “Мятрашгүй Жулиа” зэрэг орчуулгын 400 гаруй кинонд дуу оруулсан өгүүлэхүйн мастеруудын нэг, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Карматай холбоотой таагүй мэдээлэл түгсэн ч тэрээр нэг ч тайлбар хийгээгүй байгаа юм. Ярианы техникийн онол дээр суурилж олж авсан мэдлэг, туршлагаа олонтойгоо хуваалцахаар “Хэл ярианы буруу зуршил засах сургалт” явуулаад багагүй хугацааг өнгөрөөсөн түүнтэй холбогдож дараахь тодруулгыг авлаа.  

-Таны нэг хүүхэдтэй ажиллаж байгаа бичлэг цахим ертөнцөөр тархсан байна. Та олж сонсов уу?
-Эгч нь тийм айхтар харгис хүн биш. Их зөөлөн талдаа. Энэ мэдээллийг намжсаны дараа мэдээлэл өгье. Үнэндээ энэ хэд хоног хүмүүст хангалттай доромжлууллаа. Тэгэхээр гал дээр тос нэмээд яахав. Хүмүүс бахаа ханатал сэтгэгдэл бичлээ, элдвээр хэллээ. Тиймээс хэд хоног тайлбар хийлгүй тэр хүмүүсийн бах тавыг сайн хангая гэж бодоод байна. Жаахан цадаг дээ. Сэтгэлийн таашаал авсны дараа тайлбар хийсэн нь дээр байлгүй.

-Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Хамгийн гол нь таны ач буянаар хэл нь зүгширсэн олон хүүхэд бий гэдгийг бас үгүйсгэж болохгүй?
-Миний хувьд 200, 300 хүүхэд сургасан. Олон ч хүнийг баярлуулж, гэр бүлд нь баярын гал асаасан болохоороо их тайван байгаа. Намайг ингэж амьдрахаар ичиж үхээч гэж хүртэл бичсэн байна. Намайг үхүүлж яах гэж байгаа юм бол. Энэ шуугиан гурван хоног л үргэлжлэх болов уу. Түүний дараа хоёулаа тухтай ярилцъя. Намайг элдвээр доромжилсон мэдээллүүдийг найз нөхөд маань ч их хүндээр хүлээж авсан байна билээ. Эхнээсээ ирж уулзаж байна.

-Тэр бичлэгийг хэн хийсэн байсан юм бэ?
-Тэр хүүхдийн эцэг, эх нь дуу хураагуур өгөөд оруулсан юм билээ. Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг гэж үг бий. Тэгэхээр хуцаж байгаа нохойны урдаас хуцахаар тайван байж байсан нь дээр биз дээ. Ямар ч гэсэн миний мууг үзэх гээд байгаа хүмүүсийн урдаас би ганц ч үг ган хийхгүй. Энэ мэдээллийг ингэж л давъя гэж бодож байна. Найз, нөхдийнхөө үгийг ч сонсъё. Гэхдээ би чинь шударга хүн болохоор бусдыг бамбай болгохгүй. Өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

-Одоо танай сургалтад хэчнээн хүүхэд байна?
-Хэл ярианы асуудалтай хүүхэд их олон байдаг юм. Манай сургалтад хамрагддаг хүүхэд ч олон. Хүүхэд тасарна гэж байдаггүй.

Хоёр жилийн өмнөөс сургалтаа эхлүүлсэн тэрээр өнгөрсөн жил зориулалтын тайз, техникээр тоноглогдсон шинэ байртай болжээ. “Үгийн урлагийн гайхамшгийг мэдрэх тусам би энэ урлагт шунан дурладаг. Зөвхөн өөрөө хүний зүрх тархи руу энэ урлагийн шидээр нэвт сүлбэх төдий биш, хүний зургаа дахь мэдрэхүйг хөгжүүлж, түүнийг нь анагааж чадах увидастай гэдгийг мэдэрдэг. Над дээр ирсэн хэн бүхний нүдэнд гэрэл цацарч, нүүрэнд нь мишээл тодрон “Би юу ч хийж чадна” гэсэн итгэл тээсэн шавиа харах жаргалтай байдаг. Гэхдээ энэ амаргүй ажил. Маш их тэвчээр, бусдыг хайрлах хайр, ухааныг шалгах шалгуур болдог юм” хэмээх түүнд хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна уран илтгэгч болох, ярианы уран чадвараа хөгжүүлэх, бусадтай харилцах чадвараа хөгжүүлэх сонирхолтой бүх насныхан ханддаг байна. “Ганцхан үсэг буруу дуудах, жаахан ээрч гацах, бүдэг битүү ярих гэх мэтээс болж хүний өөртөө итгэх итгэл, хөгжилд асар их саад тулгардаг. Энэ нь өгүүлэх эрхтнээ зөв ажиллуулах техник эзэмшээгүйгээс л болж буй хэрэг” хэмээн Т.Карма өгүүлж байв. Мөн “Компьютер, гар утас хөгжихийн хэрээр хүмүүн бидний амьд харилцаа холдсоор байна. Үр дүн нь хэл ярианы хөгжил муу, бараг дохионы хэлтэй гэхэд хилсдэхгүй хүүхдүүд олширч, логик дараалалгүй, утга муутай хэллэгээр ярих залуус ихсэх төлөвтэй байгаа. Гэхдээ ээрүү гацаа бол өвчин биш ээ. Над дээр ирж байгаа хүмүүс эмнэлгээр яваад, тархины зураг авахуулж баахан эм ууж, тариа хийлгээд засрахгүй болохоор нь илээч бариач, лам хараар яваад арга нь тасарсан, сэтгэлээр унасан, уйлж унжсан хүмүүс байдаг юм. Гэхдээ сургалтад хэд хоног суугаад сэтгэл санаа нь тайвширч, гацалт нь зогсдог. Мэргэжлийн минь буян энэ юм аа. Үнэхээр баярламаар” гэж байлаа. 300 гаруй залуусын хэл яриаг чиглүүлж өгсөн түүнд баярлах хүн ч олон байдаг юм билээ. Фэйсбүүк хуудсаар нь зочлоход л “Миний хүү таны сургалтад суусан. Их зүйлийг сурсан байна. Хүүдээ мэргэжлээ сонгоход нь тус болохын тулд тань руу явуулсан минь зөв шийдвэр байлаа. Уриалгахан тосон аваад, урмаар услаж, эрдмээр тэтгэсэн эрхэм хүнд талархаж байна. Ажилд тань улам их амжилт хүсье”, “Хүүхдүүд ээж эмээтэйгээ байгаа юм шиг эрхлэлдээд гоё дотно байдаг. Аргадаад эвийг нь олж оролдсоор байгаад яриулаад сургасан шүү. Манай хүү р ,ц, м, ш үсэг хэлж чадахгүй байсан. Сарын хугацаанд яваад л сурсан” гэх сэтгэгдэл олон байдгийг олж харж болно.

Тэгэхээр алдсан нэгнийхээ алдаан дээр дөрөөлөхөөс илүүтэй, бодитоор хандаж, эргэцүүлж нэг бодоод үзээрэй.

0 Сэтгэгдэл
энэ аль гаригаас ирсэн зомби вэ? хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй. угийн ааш аяг муутай задгай авгай гэдгээрээ алдартай юм байна лээ ш дээ.
Ter helj bga n ugaasaa bishee.Uglzuu heruul ch hun shig.Jaahan huuhedtei uein ym shig haritsana gej baij bolohgui.Iim heruulch huneer ym zaalgana gej yu baidag ym.Shaardlaga tawih gedeg chin bas uur shde.Uurtuu denduu itgeltei balairch bnle de.yo
Yg l iim zan aashtai hun baihaa.
Аятайхан зураг тавьчихаж болоогүй юм байхдаа.
Bie muutai xuuxdee oorchlodood baixaar shalgalt xiilgui yaxav. Ara xetesen balai avgai baina, Tsadax ene ter geed yostoi bagsh xund baimaargui tenegtej baina daa
TA HEN CH BJ BOLNO.YMAR CH GAVYATAI BJ BOLNO.SHUUMJLELIIG HULEEJ AVSAN N DEEREE.HUUHDIIN AMRUU HALBAGA GUDRAAD BHDAA CH YAHAVDEE.UG CHINI UILDEL BOLVOL BUR CH HETCUUSHUU.MASH SOELGUI AVIRLAH YMDAA.
ene sxan jvjigchind gawyat ugux boloogvi ymuu tur zasag
Oo za za etseg ehiig ni nohoi bolgoloo ene butehgui avgai bainaa
ЗӨВ ШҮҮ
Тэр хүүхэд загнаж байгаа энэ тэр бол ч арай л байна лээ шүү.Хэлний сулрал гэж байдаг бол ч гэх шиг...Халбага хоолой руу нь гудармаар ч гэх шиг...ёооё ёстой аймаар.Угаасаа л ийм аймаар хүмүүжил арга барилтай хүнд хүүхдээ өгнө гэж юу байсан юм.Жинхнээсээ тэр авгай хоолой руу нь халбага гударчихвал яанаа .аймаар.
хүүхдээ түргэн хэллэг хэлүүлж цаг завгаргаж ажиллах хэрэгтэй. Монголчууд ийм уламжилтай байсан. Мөн бага ангийн багш нар цагаан толгой үсэг заахдаа зөв дуудуулж сургах үүрэг бий. хазгай хэлж байгаа үсгийг нь засмаж хэлүүлээд бай. Сургалт явуулаад байх шаардлага ч байхгүй. Эх эцэг нар хүүхэддээ цаг гаргаж шүлэг уншуулж үсэг дуудуулж байх . Энэ бол бас эх эцэгүүдийг үүрэг шүү дээ.
KARMA MUNDAG EMEGTEI. ZARIM NEG HVN SHIG HORON SANAA BAIHGVI HELEH GESEN VGEE HELCHIHDEG,AJILDA SAIN HVN CHANAR SAITAI EMEGTEI SHV.HORON SANAATAI SHULMAS BODOLTOI HVMVVS SAIHAN SETGELTEI HVNII ARD SVNS SHIG DAGDAG BOLSON TSAG YUMUUDAA.HARIN IIM MUUHAI HVNII NER SVRIIG GUTAAH AJILD GARSHSAN NUHDVVDIIN VILEE VZEH TSAG DARAA UDRUUS NI EHELDEG GEDGIIG SANAH HEREGTEI BAIH SHVV.VNEN YALDAG YUMAA KARMA. ATGAALJIN AR MAHGASUUDIIG BITGII TOO
юу хэлэх вэ дээ бүх зүйл тодорхой байхад..энэ эмээд ёс зүй гэж байна уу
yanaa aimaar muuhai avgai uuriiguu magtaad l ichih bulchirhai algaa
yanaa aimaar baliar avgai uuriiguu magtaad l ichih bulchirhai alga daa
Ene hunii surgaltand huuhdee hamruulahgui bhad l bolno uzliin avgai Tiim ug helcheed bas surgaltaa yavuulna l gene shuu Ichih bulchirhai bvl bolih bailgui dee
Mundag uhamsartau bolovsroltoi hun shig l yaria hoorootei yum bna.getel ter bichlegt helj yarij haraaj zuhej bgaa ni ooriinh ni yariatai ogt tohirohgui bna daa.tegeheer taniig yu gej oilgovol zohih be ain.
Tailbarlaltgui bna le bi lav aisan orovdson huuhduudiig
Etseg eh ni huuhedee surgaltandaa suuh durgui aij bgaag ni medeed l huurtsag hj yavuulsan bn sht.hervee notloh ymgui uurt chini manai huuhed aidastai bn ta evgui muuhai ashilaagui biz gesen bol heregee huleeheergui avgai bn.uuriiguu magtaad./uuchlalt guih uhamsar bgui/chihuudes hurmeer sanagdaj bn.
Уучлал гуйхын оронд өөрийгөө хэмх магтаж байх шив. Тийм л тэвчээргүй юм бол ажиллуулахаа болихгүй юу. Өөрийнх нь ач зээг ингэж хэлбэл багш нь их зөөлөн сэтгэлтэй хүн юм бна гээд сууж байх нь ээ... намбагүй авгай вэ
yanaa aimaar baliar avgai uuriiguu magtaad l ichih bulchirhai alga daa
Хамгийн их уншсан