Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цас мөсөө цэвэрлээгүй бол хариуцлага тооцно


Б.МЯГМАРЖАВ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүйтэрч гудамж зам талбайд гулгаа үүсээд байна. Үүнээс болж гудамж талбайд явганаас халтирч, гэмтсэн хүмүүс ГССҮТ-ийг зорих нэмэгджээ. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилган, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон” байдаг. Тиймээс аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлэн, орчны 50 метр талбайнхаа цас мөсийг цэвэрлэх ёстой юм. Эл үүргээ биелүүлээгүйн улмаас иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс хохирлоо барагдуулахыг нэхэмжлэх эрхтэй юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан