Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Хүүхэд багачууд найман баллын чичирхийллийг биеэр мэдэрнэ
Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдээс эхлээд дунд болон их, дээд сургуулийн сурагч, оюутнууд, ард иргэдэд газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах зөв дадлыг эзэмшүүлж, насан туршийн мэдлэг олгох “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв” өчигдөр нээлтээ хийлээ.

Тус төв Газар хөдлөлтийн танхим, Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхим, Утаат орчны дадлага хийх, Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын танхим, 150 хүний багтаамж бүхий үзвэрийн 3D бичил кино театр, Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны танхим зэрэг нийт 52 өрөөтэй юм байна. Эдгээр танхимуудаар дамжуулан иргэдэд аюул, осол, гамшгийн мэдлэгийг бодитоор, ойроос биеэр мэдрэх боломжийг олгох аж. Тухайлбал, Газар хөдлөлтийн танхим гэхэд л хүүхэд багачуудад газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэхийг зорьжээ. Найман баллын чичирхийллийг мэдэрч болох аж. Ийм чичирхийллийн үед гэрлийн бүрхүүл дээрээс унах, тааз нурж орж ирэх, ханын тавилга, сандал, ширээ доргин унах аюултайг харж болно. Хятадын Сычуань мужид 2008 онд болсон 7,9 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 69,2 мянган хүн амь үрэгдэн 18 мянган хүн сураггүй алга болж, 288,4 мянган хүн бэртэж гэмтсэн байдаг. Чичирхийлэл нь Бээжин, Шанхай хотод төдийгүй хөрш Пакистан, Тайланд, Вьетнам, Бангладеш, Балба зэрэг оронд мэдрэгдсэн байдаг. Тийм ч учраас хятад мэргэжилтнүүд газар хөдлөлтийн танхимыг Сычуань мужийн жишгээр тоноглож, техник хэрэгсэл суурилуулжээ. Харин Өндрөөс аврах ажиллагаа үзүүлэх танхимд аврах ажиллагаа явуулах зориулалтын хана, аврах ажиллагааны шат, олсыг бэхэлж суурилуулжээ. Уг дадлагыг хүүхэд, залуусын насны онцлогт тохируулан зохион байгуулах юм байна. Тухайлбал, 15-аас дээш насны хүүхдүүд энэ танхимд хадан хананд авирах, олсоор буух зэрэг дадлагыг хийж болох аж. Мөн 150 хүний багтаамжтай орчин үеийн тоноглол бүхий үзвэрийн 3D бичил кино театр нь иргэдийн насны ангилалд тохируулан кино үзүүлэх нь. Кино сангаа байгалийн гамшгаас гадна хүүхдэд зориулсан 2D, 3D хүүхэлдэйн кино, уран сайхны киногоор бүрдүүлж байгаа юм байна. Кино театрын хувьд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.
-Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв нээлтээ хийлээ-

0 Сэтгэгдэл