Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иракийн цэргүүд Мосулаас өмнө зүгт орших тосгоныг чөлөөлжээ


Иракийн хоёр дахь том хот болох Мосулыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлээс чөлөөлөх ажиллагааны хүрээнд тус хот орчмын нэгэн суурин газрыг засгийн газрын цэргүүд хяналтандаа авч чаджээ.

Иракийн цэргүүд давшилтаа эрчимжүүлэн бямба гарагт Мосулаас өмнө зүгт 20 хүрэхгүй км зайтай газарт очиж, Хаммам Аль-Алил тосгоныг чөлөөлсөн байна.

Босогчид тус тосгонд бусад газраас хэдэн мянган хүнийг хүчээр аваачиж байна гэж НҮБ урьд нь мэдэгдээд, тэднийг “амьд бамбай” болгох гэж байж болзошгүй гэж анхааруулж байсан юм. Тэдний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан