“Гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл”-ийг буцаан татлаа
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив
Хөнгөлөлттэй зээлд 17 мянган малчин хамрагдаад байна
“Тэнгэрийн элч” дуурийг энэ сарын 28, 29-нд тоглоно
ӨНӨӨДӨР: Монголын хөл бөмбөгийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг
“…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?!
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
Нэг тонн дахин боловсруулсан цаас 17 модны “амь” аварна
-Нийт хог хаягдлын 40 хувь нь хаягдал цаас-
Ж.ЖАМУХА
Модоор цаас хийж түүн дээрээ “Модоо хайрлая” гэж бичдэг нь хүмүүс бидний гэм биш зан гэлтэй. Харамсалтай нь, “Модоо хайрлая” гэж хэчнээн хэлж ярив ч технологи өндөр хөгжсөн өнөө үед ч цаас үйлдвэрлэлийн гол түүхий эд нь мод хэвээр л байна. Яахав, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгарлаас үүдэж улс орнууд мод, модны хэрэглээгээ танаж, байгаль экологио хайрлан хамгаалахад анхаарч эхэлсэн нь гэмээ ухаарч байгаа мэт. Нөгөөтэйгүүр өнгөрсөн зуунд өрнөсөн үйлдвэржилтийн явцад хүн төрөлхтөн амьдрал тэтгэгч модоо өвс хадах мэт хайр гамгүй тайрч огтолсонтой ч холбоотой болов уу. Ямартай ч, цаас үйлдвэрлэлийн салбарын гол түүхий эд нь мод болохын хувьд улс орнууд хаягдал цаасаа дахин боловсруулах замаар байгаль дэлхийгээ хамгаалаад зогсохгүй эдийн засгийн хувьд чамгүй хэмнэлт хийх болжээ. Цаас үйлдвэрлэлийн түүхий эдийн 93 хувь нь мод байдаг аж. Түүнчлэн, дэлхий даяар, минут тутамд 190 тонн цаас үйлдвэрлэдэг бөгөөд нэг тонн цаас үйлдвэрлэхийн тулд 15-60 жил ургаж төлжсөн 24 модыг тайрч огтлох шаардлагатай болдог. Гэтэл нэг мод хоногт дунджаар гурван хүн амьсгалах хэмжээний хүчилтөрөгчийг агаарт ялгаруулдаг аж. Үүнээс үзэхэд хэн, хаана, хэдэн мод огтолж, хэдий хэмжээний цаас үйлдвэрлэж байгаа нь дэлхий нийтэд хамаатай глобал асуудал болохыг харж болно. Товчхондоо, нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг алс хол Австрали тивд нэг мод огтлох нь Монголд амьдарч буй танд ч хамаатай гэсэн үг.
Манай улс жилд дунджаар 3.5 сая тонн цаас импортолдог
Цаасны асуудал сөхвөл монголчууд бид хэрэглэгчээс хэтрэхгүй ч нийт цаасны хэрэглээ жилээс жилд өссөөр иржээ. Дээр дурдсан жишээ шиг австраличууд модоо тайрна уу үгүй юу маньд падгүй мэт хандаж болох ч тийм биш гэв. Судалгаанаас үзэхэд цаас үйлдвэрлэгч орнуудаас илүү хэрэглэгч орнуудын хаягдал цаасны хэмжээ өндөр байдаг аж. Мэдээж хүн ам, эдийн засгийн байдлаас шалтгаалж улс орон бүр харилцан адилгүй ч гурван сая хүн амтай, хэрэглэгч орны хувьд жилд 3.5 сая тонн цаас импортлох нь хэрэгцээнээсээ давсан хэрэглээ гэнэ. Үүнийг нотлох ганцхан жишээ дурдахад Улаанбаатар хотын хэмжээн дэх 20 мянга гаруй өрх, 700 гаруй аж ахуй нэгжид хийсэн судалгааны дүнд нийт хог хаягдлын 50 гаруй хувь нь цаас, 30 хүртэлх хувь нь шил үлдсэн 10 гаруй хувь нь бусад хог хаягдал байдаг аж. Нэг үгээр бид асар их хөрөнгөөр импортлон оруулж ирсэн цаасныхаа 50 орчим хувийг хог дээр хаядаг болж таарав.
Монгол Улс нийт цаасны импортынхоо 90 гаруй хувийг ОХУ, БНХАУ болон Беларусь улсаас хангадаг. Гаалийн ерөнхий газрын судалгаанаас үзэхэд өнгөрсөн онд манай улс урд хөршөөсөө 429.2 мянган тонн цаасыг 257 мянган ам.доллараар, ОХУ-аас 1.9 сая тонн цаасыг 1.41 сая ам.доллараар тус тус авчээ. Энэ бол ердөө хэвлэмэл бүдээгдэхүүнд ашиглах түүхий цаас гэсэн үг. Цаана нь дэвтэр, бичгийн цаас, хэвлэмэл материал гээд мөн л хэдэн зуун тонноор хэмжигдэх цаас бий. Гэтэл хот тойрсон хогийн цэгүүдэд өдөр бүр 3000-4000 мянган тонн хог хаягддагийн 40-50 хувийг дахин боловсруулаагүй, хаягдал цаас эзэлдэг гэж бодохоор хямралтай байгаа энэ үед монголчууд бидний цаасны хэрэглээ, цамаан зан хоёр тэнгэр газар шиг болсныг илтгэх биз. Бас нэгэн жишээ. Өнгөрсөн онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас гаргасан Монгол Улсын худалдааны салбарын 2012-2015 оны тайланд тусгагдсанаар жил бүр импортлох цаасны хэмжээ хэрхэн өссөнийг харж болно. Тухайлбал, 2012 онд 45.9 мянган ам.долларын үнийн дүн бүхий цаас, картон цаас болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн импортолж байсан бол 2013 онд 55.2 мянга, 2014 онд 65.3 мянга, 2015 онд 58.7 мянга болон өсчээ.
Бас нэгэн жишээ дурдахад сонины цаасанд л гэхэд жилд дунджаар 1.3 сая ам.доллар зарцуулдаг аж. Сонирхолтой нь, сонгуулийн жил эл тоо 1.6-1.7 саяд хүрдэг. Түүнчлэн, нийслэлийн хэмжээнд том, жижиг нийлсэн 50 орчим хэвлэлийн үйлдвэр байдгаас 10 орчим нь сонин, сэтгүүл хэвлэдэг аж. Сонины үйлдвэр өдөрт 12 нүүр нэг сониныг таван мянган ширхэг хэвлэхэд нэг рулон цаас зарцуулдаг бөгөөд зөвхөн цаасны өртөг нь сая гаруй төгрөгөөр хэмжигдэж байна.
Аж ахуй нэгжүүдээс аваад төрийн байгууллагууд хүртэл цаасны хэрэглээгээ багасгаж, цахим засаглалд шилжих тухай элдэв хөтөлбөр санаачлан хэрэгжүүлдэг ч бодит байдал дээр импортын цаасны хэмжээ жилээс жилд өссөөр л байна. Тэр хэмжээгээр дахин боловсруулах боломжтой хаягдал цаас ч хог болсоор. Судалгаанаас үзэхэд жилд 3.5 сая тонн цаас импортолж буй манайх шиг улс оронд 3-4 дахин боловсруулах үйлдвэр байгуулбал цаасны хаягдал үүсэхгүй байх боломжтой гэнэ. Харамсалтай нь өдгөө ганцхан үйлдвэр хаягдал цаас боловсруулж байна.
60-70 мянган ам.доллараар хаягдал цаас боловсруулах үйлдвэр байгуулах боломжтой
Дээр дурдсанаар манай улсын хэмжээнд “Сайн цаас” хэмээх ганцхан үйлдвэр хаягдал цаас боловсруулж байгаа бөгөөд үйлдвэрийн хүчин чадал нийт хаягдал цаасны ердөө 20-30 хувийг л боловсруулж хүчирдэг юм байна. Угтаа цаас дахин боловсруулах үйлдвэрийн өртөг тийм ч өндөр байдаггүй аж. Энэ талаар сонирхож үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа хийж үзэхэд хил, гаалийн татварыг оруулалгүйгээр 60-70 мянган ам.доллараар цаас боловсруулах үйлдвэр босгох боложтой гэнэ.
Нэгэнт хог болсон цаасыг цуглуулах, улмаар тээвэрлэн хаях, шатаах зардал гэж юм бий. Дээр нь байгальд ил задгай хаяж буйн хувьд агаарын бохирдолд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байгаа нь ойлгомжтой. Бид л эл шат дамжлагын дагуу хаягдал цаасаа хогийн цэг рүү зөөгөөд байгаагаас өндөр хөгжилтэй орнуудад цаасыг хог гэж үзэлгүйгээр түүхий эд болгон харж, дахин боловсруулах замаар төсөв мөнгөө хэмнэхийн сацуу байгаль экологио ч хамгаалдаг. Хоногт 3-4 тонн А4 хэмжээтэй цаас боловсруулах үйлдвэр байгуулахад пресслэх, хатаах, ороох зэрэг үндсэн дөрвөн үүрэг зориулалт бүхий гол машин болон 10 гаруй дагалдах тоног төхөөрөмжийн хамт 66 мянган ам.доллараар худалдан авч болох бөгөөд угсралт, суурилуулалтын зардал ч багтсан байх аж. Энэ бол цаас дахин боловсруулах үйлдвэрийн зэх зээлдэх хамгийн бага өртөг юм.
Нэг ширхэг нэрийн хуудас 320 гр ус хэмнэнэ
“Зориг сан”-гаас жил бүр хэрэгжүүлдэг EFP (Environmental fellowship programm) хөтөлбөрт тогтвортой хөгжил, байгаль орчны асуудалд анхаарал тавьдаг залуус оролцдог. Тус хөтөлбөрийн өнгөрсөн оны шалгаруулалтад тэнцсэн цөөн хэдэн төслийн нэг “3R paper” төсөл тогтвортой хөгжлийн зорилт болох хариуцлагатай хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, ариун цэврийн байгууламжаар хангах, хуурай газрын экосистемийг хангах зэрэг зорилтыг үндэс болгож Монголдоо дахин боловсруулсан цаасны хэрэглээ, ач холбогдлыг олон нийтэд таниулах үүднээс дээр дурдсан “Сайн цаас” дахин боловсруулах үйлдвэрийн илүүдэл бүтээгдэхүүнээр нэрийн хуудас хийж эхэлсэн аж. Нэрийн хуудасны соёлоор дамжуулж байгалийн нөөцийг хэмнэх зорилго бүхий эл төслийн хүрээнд их, дээд сургууль Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад сургалт явуулах, албан байгууллагуудыг дахин боловсруулсан цаасны хэрэглээ бий болгоход уриалах байдлаар чамгүй ажил амжуулсан байна.
Судалгааны багийн хамт олон төслийн хүрээнд хаягдал цаасны хэрэглээний хэмжээ хэрхэн өссөн тухай 2010-2015 оны хоорондох нарийвчилсан судалгаа хийсэн бөгөөд үр дүн нь удахгүй тодорхой болох аж. Түүнчлэн, төслийн багийнхан хаягдал цаасыг дахин боловсруулах замаар хэрхэн хэмнэлт хийж болох тухай сонирхолтой тоо баримт бүхий судалгаа хийжээ. Тухайлбал, дахин боловсруулсан цаас нь энгийн цаас гаргаж авах эрчим хүчийг 50 хувь хэмнэхээс гадна агаарт цацагдах хүлэмжийн хийг 55 хувиар бууруулдаг. Мөн дахин боловсруулсан нэг тонн цаас 17 мод огтлогдохоос хамгаалдаг төдийгүй хүлэмжийн хийн ялгарлыг 3.6 тонноор бууруулдаг байна. Байгальд ил задгай хаясан, дахин боловсруулаагүй цаас нүүрсхүчлийн хийнээс 23 дахин хүчтэй метан хэмээх хорт хий ялгаруулж дэлхийн дулааралд тэр хэмжээгээр нөлөөлдөг байна.
Цаасны үйлдвэрүүд зөвхөн мод төдийгүй усыг маш ихээр ашигладаг бөгөөд нэг кг цаас боловсруулахын тулд 324 литр ус хэрэглэдэг гэлээ. Харин дахин боловсруулсан цаасны үйлдвэрийн бүхий л дамжлага, үе шатанд саарал ус ашиглах боломжтой. Үүнээс үзэхэд нэг тонн дахин боловсруулсан цаас 265 литр ус хэмнэх боломжтой аж. Энэ мэт “3R paper” төслийнхөн цаас дахин боловсруулах замаар хэчнээн хэмнэлт хийх боломжтой тухай сонирхолтой судалгаа хийжээ. Тэдний дахин боловсруулсан цаасаар хийсэн нэг ширхэг нэрийн хуудас бүр 320 гр ус хэмнэх боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл