Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Олон улсын симпозиум зохион байгууллаа

2016 оны 10-р сарын 21-нд МУИС-ийн Хууль зүйн сургуулиас санаачлан Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сантай хамтран “Монгол Улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын симпозиумыг Төрийн ордонд зохион байгууллаа.
Уг симпозиумын хүрээнд Монгол Улсын Иргэний хуультай холбогдсон эдийн засаг, бизнесийн хүрээний эрх зүйн зохицуулалтын тулгамдаж буй асуудлыг хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хөндөж, худалдааны төрөлжсөн хуулийн талаар хэлэлцэв.

Тус олон улсын симпозиум нь “Эдийн засгийн эрх зүйн зохицуулалт: Хувийн эрх зүйн онол ба кодификаци” сэдвээр үндсэн хуралдаан, “Иргэний эрх зүйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Худалдааны эрх зүй, цаашдын чиг хандлага”, “Гадаад орнуудын иргэний болон хувийн эрх зүйн зохицуулалт” сэдвүүдээр салбар хуралдаан хийсэн ба Япон, ХБНГУ, БНСУ-ын төлөөлөгчид урилгаар оролцож өөрийн улсын иргэний болон худалдааны хууль тогтоомжийн онцлог, хувийн эрх зүйн хууль тогтоомжийн уялдаа холбоо, тулгарч буй бэрхшээлийн талаар санал бодлоо солилцон, тодорхой саналуудыг дэвшүүллээ.
Тухайлбал, Япон Улсын Нагояагийн их сургуулийн профессор эмиритус Като Масанобу “Кодификаци болон дахин кодификацийн эрин үе”, ХБНГУ-ын Байротын их сургуулийн Иргэний эрх зүй, эрх зүйн түүхийн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Бернд Канновски “ХБНГУ дахь Иргэний болон Худалдааны эрх зүйн хоорондын хамаарлын талаар”, Япон Улсын Цүкүбагийн их сургуулийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал, профессор, доктор Токүмото Минору “Япон Улс дахь худалдааны эрх зүйн төлөвшилт”, БНСУ-ын Күүкминий их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор Ким Дон Хүн “Солонгосын хувийн эрх зүй дэх Иргэний ба Худалдааны суурь үзэл баримтлалын харилцан зохицол ба зөрчилдөөн” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Мөн дотоодын эрдэмтэн багш, профессорууд илтгэл толилуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус симпозиумоос хувийн эрх зүйн салбарын хууль тогтоомжид нэг бүрчлэн мониторинг хийж, шинэтгэлийг нэн даруй эхлүүлэх, энэ хүрээнд Иргэний хуулийг боловсронгуй болгох боломжийг судлах, Худалдааны буюу арилжааны төрөлжсөн хуулийг бий болгох зэрэг зөвлөмж гаргалаа.
“МОНГОЛ УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ: Иргэний болон
худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг" сэдэвт олон улсын
симпозиум зохион байгууллаа

0 Сэтгэгдэл