Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оноо нь дууссан 82 жолооч эрхээ хасуулжээ

Энэ оны хоёрдугаар сарын 1-нээс жолоочийн хариуцлагын оноо тооцох журам хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн  сарын байдлаар 82 жолоочийн зөрчлийн оноо дуусч, жолоодох эрхээ түдгэлзүүлсэн байна. Жолоочид ихэвчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон оноо болон эрхээ хасуулж байгаа аж. Өчигдрийн байдлаар Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, урьдчилан сэргийлж ажилласан  байна.
Оноог хасахдаа хүний амь, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц 19 тохиолдлыг оруулж өгсөн. Үүний долоон  тохиолдолд  нэг оноо хасагдана. Мөн долоон  тохиолдолд хоёр  оноо, үлдсэн гурван  тохиолдолд гурваас таван  оноо хасагдах юм. Харин архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан, урсгал сөрөх,  хурдны дээд хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд арван  оноо шууд  тэг болохоор журам батлагдсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан