Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй.
Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 9-14 метр, баруун аймгуудын баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд хэсгээр 7-12 градус, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 16-18 градус дулаан байна .
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.