Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутны смарт карт хэзээ олгох асуудлаар хариу өгөх хүн алга


Н.Батсуурь

Ирэх оны төсвийн тодотголтой холбогдуулж их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв (МСҮТ)-ийн оюутнуудыг нийтийн тээврээр зорчуулахтухай журамд өөрчлөлт орсон.2015-2016 оны хичээлийн жилд оюутнууд нийтийн тээврээр зорчихдоо сар бүр 44 суулт бүхий смарт картаар үйлчлүүлж байсан бөгөөд Нийтийн тээврээр зайлшгүй зорчих шаардлагатай оюутан, сурагчдын зорчих зардлын 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоосон журмын дагуу олгож байсан.

Харин энэ хичээлийн жилээс Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2.5-д өөрчлөлт оруулж, зорчих зардлын 50 хувийг оюутан өөрөө, 50 хувийг улс даахаар болсон юм. Улмаар 44 удаа суух   оюутны виза картыг 22 суухаар  болгож өнгөрсөн сард хураан авсаар сар гаруй хугацаа өнгөрсөн ч одоо болтол олгоогүй байна. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газар, “Улаанбаатар смарт карт” компанийн холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

Ц.Ууганбаяр: Захиалга өгсөн 6050, гээж үрэгдүүлсэн 4000 гаруй карт олгогдоогүй байна

Нийслэлийн боловсролын газрын хуулийн зөвлөх, эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Ууганбаяраас смарт карт яагаад хүлээгдээд байгаа талаар тодруулав.

-Зарим их дээд сургуулийн оюутнууд одоо ч смарт картаа аваагүй байна. Энэ юутай холбоотой бэ?

-2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутны цахим карт авах 26 мянга 42 оюутны хүсэлт хүлээн авсан. Үүнээс 22 мянган оюутны картыг олгочихсон байгаа. Харин дахин авахаар  өгсөн 6050, гээж үрэгдүүлсэн 4000 гаруй оюутны картыг олгоогүй байна. Эдгээр  картыг авахаар есдүгээр сарын 30-ны өдөр “Улаанбаатар смарт карт” компанид албан бичиг хүргүүлсэн боловч хариу нь ирээгүй байна. Манайх гээж үрэгдүүлсэн болон шинэ элсэгчдийн картыг л олгох үүрэгтэй.

-Яагаад албан бичиг хүргүүлээд арав гаруй хонож байхад хариу ирэхгүй байна вэ. “Улаанбаатар смарт карт” компаниас дахин лавлаж асуугаагүй хэрэг үү?

-Асуугаагүй, албан бичгийнхээ  хариу хүлээж байна.

-Оюутны виза картыг олгохгүй яагаад ийм байдалд оров?
-Ерөнхийдөө ирэх оны төсвийн тодотголтой холбогдуулж цахим төлбөрийн карт яаж шийдэгдэх нь тодорхойгүй байснаас саатаад байна. Төсвийн тодотголд нөхөн олговор болон  цахим төлбөрийн картын асуудлыг өнгөрсөн сарын сүүлээр шийдсэн учир хүлээгдээд  байгаа юм.

-Одоо хүлээгдэж байгаа смарт картыг яг хэзээ олгох бол?
-Сунгах болон карт олгох асуудлыг“Улаанбаатар смарт карт” компани мэднэ. Хүлээгдэж байгаа 10 мянга гаруй карт гарчихвал тараахад бидэнд нэг их ажил болохгүй.

Ц.Түвшинжаргал: Хугацаандаа материлаа өгөөгүйгээс үүдэж карт олгох хугацаа хойшилсон

“Улаанбаатар смарт карт” компанийн үйл ажиллагааны хэлтсийн менежер Ц.Түвшинжаргалаас оюутны смарт карт хэзээ гарах болон яагаад олгогдохгүй байгаа талаар тодруулсан юм.

-Оюутны виза картын олголт удаашрах болсон шалтгаан юутай холбоотой вэ?
-Их дээд сургуулиудын оюутны картыг Нийслэлийн боловсролын газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудын картыг нийслэлийн хөдөлмөрийн газраас сунгадаг. Манайх хичээлийн жилэхэлснээс хойш дээрх байгууллагуудтай уулзан ярилцаад карт олгох хуваарь гаргаадолгож  эхэлсэн. Картын бүртгэлийг есдүгээр сарын 2-6-ны хооронд хийсэн боловч оюутнууд хугацаандаа материлаа өгөөгүйгээс үүдэж карт олгох хугацаа хойшилсон.

-Сургуулиуд хэднээс материалаа ирүүлж эхэлсэн бэ?
-Нийт 100 сургууль материал ирүүлсэн. Хамгийн эхний сургууль есдүгээр сарын 7-ндавчирсан бол хамгийн сүүлийнх нь 21-нд ирүүлсэн. Улмаар 24 мянга 736 оюутны материал хүлээн авч тухай бүрт нь картыг нь олгосон.

-Одоо олгоогүй байгаа картыг  хэзээ хэвлэх вэ?
-Албаны хүнээс тодруулж байгаа, удахгүй хариу өгнө гэсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан