Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Хүүхэд харах үйлчилгээг ирэх онд үргэлжүүлж магадгүй нь

Хүүхэд харах үйлчилгээг ирэх жилээс зогсоох гэж буй талаарх мэдээлэл энэ төрлийн үйлчилгээ явуулдаг хүмүүст төдийгүй хүүхдээ өгдөг эцэг, эхчүүдэд хүндээр туссан. Олон хүний дургүйцлийг хүргэсэн энэ шийдвэр нь эцэслэн гараагүй байгаа ч иргэд яг Эрдэнэт үйлдвэр шиг, Оюутолгой уурхай шиг, төрийн албан тушаал горилох, томилогдох шиг хэлэлцэх асуудал мөн гэж үзэж буйгаа цахим хуудсаар илэрхийлсээр байна.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүхэд уг үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх санхүүгийн өөр эх үүсвэрийг бий болгох талаар тооцоо, судалгаа хийж, санал боловсруулж ирүүлэхийг албан бичгээр мэдэгджээ. Мөн Хүүхэд харах үйлчилгээний явцад хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг үндэсний хэмжээнд нэгтгэн танилцуулахыг хүссэн байна.
Түүнчлэн өчигдрөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд харагч нарын хэд нь банкны зээлтэй, хэдий хэмжээний зээл авсан, хэдэн хүүхэд харагч түрээсийн байранд үйлчилгээ эрхэлж, хэдэн төгрөг түрээсийн байрандаа өгдөг болохыг, мөн хэдэн хүүхэд харагч нийгмийн даатгал, татвар төлж эхэлсэн талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудаас нь авч эхэлжээ. Эдгээр мэдээлэл нь ирэх онд дээрх үйлчилгээг хэвийн явуулж магадгүй гэсэн найдварыг хүмүүст төрүүлж эхлэв.

0 Сэтгэгдэл