Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай лам: Буддын шашны дараагийн тэргүүн эмэгтэй хүн байж магадгүй


Төвдийн буддын шашны тэргүүн, Дээрхийн гэгээн XYI  далай лам Данзанжамц Латвийн нийслэл Ригад сүсэгтэн олонтой уулзахдаа ингэж хэлсэн байна. Түүнийхээр бол нийгэмд эрэгтэй хүн удирдах үүрэг гүйцэтгэж байхад хөдөө аж ахуй, газар тариаланд эрсдэл их учирдаг. Харин эмэгтэйчүүд бол байгалиас  илүү их тааламжтай нөлөөлөл авч, амьд мэдрэмжтэй байдаг гэнэ. Энэ онд хандмаа нар анх удаагаа шалгалтууд өгч буддын философийн доктор цол авсан гэдгийг тэр тэмдэглэжээ.

“Эмэгтэйчүүд нийгмийн амьдралд идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой. Хэрвээ Далай лам хүн төрөлхтөнд тустай их зүйл хийдэг л юм бол, эмэгтй хүн үүнийг хийж чадах бүрэн боломжтой” гэж Дээрхийн гэгээн хэлсэн байна.
Далай ламыг жанч халсны дараа төвдийн бурхны шашинтнууд түүний хойд дүригй тодруулах юм. Магадгүй олон тооны шалгуурын дараагаар хүүхэд тодруулж хүмүүжүүлж ч болох юм хэмээн life.ru хэвлэлд бичжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан