Баянзүрх дүүргийн 20-р хорооны иргэд Төрийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд Монгол Улсын иргэн бүрт 0.7 га газраа хуулийн дагуу эзэмших эрхээ эдэлж чадахгүй байгаа болон 10 гаруй жил амьдарч байгаа газраа өмчилж чадахгүй байгаа нь УИХ-ын гишүүн Д.Батзоригийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэмээн үзэж байгаа аж.
“Газрын наймаачин, луйварчин, УИХ-ын гишүүн Б.Батзориг намайг “үхэл” рүү түлхлээ” хэмээх лоозонг барьсан тус дүүргийн 16 дугаар хорооны Д.Батдэлгэр өөрийнхөө амийг егүүтгэх ч магадлалтай, яг одоо Төрийн ордны гадна зогсч байна.
Мөн тэрбээр “УИХ-ын гишүүн Б.Батзориг Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн захирамж гаргасан, үүнээс үүдээд иргэд хохирч, шүүх дээр очихоор шүүх, иргэн хоёрын дунд тэмцэл үүснэ. Би Д.Батзоригийг заавал шалгуулна. М.Энхболд дарга аа, та харин гишүүний бүрэн эрх гэж битгий аткас тавиарай. Шударгаар хандана гэдэгт итгэлтэй байна” хэмээж байна.