Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ сарын 31-нд бүх нийтээрээ амарна

Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил аравдугаар сарын 31-ны даваа гаригт тохиож байна.
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байх болсон.

Хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрах юм.

Мөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа энэ сарын 19-ны лхагва гарагт болно. Энэ өдөр бас хуулийн дагуу бүх нийтээр амарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан