Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн оюутнууд дүүргүүдийн ЭМТ-өөр үйлчлүүлэх боломжтой гэв

Эрүүл мэндийн салбарынхан жил бүрийн ес, аравдугаар сард “Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг өрнүүлэн оюутан залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгаа явуулж, үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ дагуу Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран өнгөрсөн сард “Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөг зохион байгуулсан. Тэгвэл энэхүү сарын аяны хүрээнд БСШУСЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Их дээд сургуулиудын консорциум хамтран 30 гаруй их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзалт, хэлэлцүүлэг хийжээ. Энэ үеэр “Оюутны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай” шинэ тушаалыг уншиж сонсгон, хөдөө орон нутгаас хотод суралцаж буй оюутнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээр авах боломжтойг танилцуулсан байна.

Өнгөрсөн жил оюутнуудаас санал авахад сургуулиудад эрүүл мэндийг дэмжих өрөө тасалгаа бий болгох, сургууль бүр эмчтэй болох, эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг клубуудыг байгуулах зэрэг санал гарч байсан. Тус санал хүсэлтийн талаар их, дээд сургуулийн захирлууд “Оюутны эрүүл мэндийн кабинет”-ын стандартыг бий болгочихвол шийдэгдэж болох асуудал хэмээн мэдэгдсэн байна. Түүгээр ч барахгүй оюутнуудынхаа эрүүл мэндийг дэмжих ямар ч ажилд оролцоход бэлэн гэдгээ илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан