Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Нээлттэй ажлын байрны өдөрлөг нам гүм байна
Хөдөлмөрийн яамнаас жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байх тухай тогтоолын төсөл боловсруулж өнгөрөгч дөрөвдүгээр сард Засгийн газарт өргөн барьсан. Улмаар Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны хуралданаар уг тогтоолын төслийг хэлэлцэн баталж, энэ жилээс эхлэн “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Энэ сарын 15-нд анх удаа тохиох гэж буй уг өдрийг угтан “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн нэрэмжит “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг өчигдөр зохион байгууллаа.
Хүний нөөцийн чиглэлээр ажилладаг 8000 гаруй мэргэжилтнийг эгнээндээ элсүүлсэн “Эйч ар” клуб, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран зохион байгуулсан уг өдөрлөг Сүхбаатарын талбайд болж “Говь” ХК, “Шунхлай” ХХК, “Жигүүр гранд” ХХК, “Оргил рашаан сувилал”, “НВЦ”, “Практикал даатгал” ХК тэргүүтэй томоохон үндэсний үйлдвэрлэгчид болоод 20 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид оролцож 600 гаруй нээлттэй ажлын байр санал болгосон юм.
Ноос, ноолууран бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч “Говь” ХК л гэхэд үйлдвэрийн өргөтгөлийн хүрээнд шинээр 200 гаруй байнгын ажлын байр бий болгосон аж. “Зарлагдсан ажлын байрны ихэнхийгүйлдвэрийн ажилчны орон тоо эзэлж байна. Мөн оффис менежер, загвар зохион бүтээгч, технологийн инженер зэрэг ажлууд ч бий. Үйлдвэрийн ажилтнуудаа сургаж авдаг учир байнгын ажлын байр хайж буй хүнд хамгийн боломжийн санал болж байгаа болов уу” хэмээн “Говь” ХК-ийн сонгон шалгаруулалтын менежер Г.Солонго хэлж байлаа.
Түүнчлэн, “Монгол эм импекс” ХК, “Шунхлай” ХХК, “Жигүүр гранд” ХХК зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэл эрхлэгчдээс гадна “Соёл вэлнесс” ХК зэрэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ч өдөрлөгт оролцож байв. Ажил олгогчдын хувьд санал болгож буй ажлын байрны тоо, ажлын байраар хангах нөхцөлийн тухайд харилцан адилгүй байв. Жишээ нь, барилга угсралт, засвар үйлчилгээний “Жой тройзон” ХХК сангийн туслах, гагнуурчин, шугам хоолойн слесарь зэрэг 18 нээлттэй ажлын байр санал болгож, тохирох хүн олдвол шууд үндсэн ажилтнаар авах боломжтой тухай тус компанийн хүний нөөцийн менежер Ц.Нямдорж хэлж байлаа.
Өдөрлөгийн хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж 500 гаруй байнгын ажлын байр санал болгож байлаа. Энэ тухай Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн зуучлалын менежер Г.Оюунцацрал ярихдаа “Манай байгууллага “Эйч ар” клубтэй хамтарч ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Манайх өдөртөө 500 гаруй байнгын, 70-80 орчим цагийн ажлын байранд зуучилдаг. Байнгын ажлын байранд өдөрт 50 гаруй хүн ирж бүртгүүлдэг. Ер нь, иймэрхүү байдлаар өдөрлөг зохион байгуулах нь илүү олон хүнд хүрдэгээрээ давуу талтай” гэв.
Нээлттэй өдөрлөгийг сурвалжилж явахад ажил хайн зорьж ирсэн хүн харьцангуй цөөн байгаа нь анзаарагдсан юм. Нуулгүй хэлэхэд, шоу цэнгээн болохоор түм түжигнэсэн их хөлийн газар болчихдог төв талбай маань 600 гаруй нээлттэй ажлын байр санал болгосон өдөрлөгийн үеэр эль хуль оргиж байсан нь ажилгүйдэл тэгэж их газар авчихаагүй мэт сэтгэгдэл төрүүлсэн юм. Гэвч тоо дүн, статистик мэдээ харвал үгүй ажээ. Энэ оны эхний хагасын байдлаар манай улсын эдийн засгийн идэвхитэй хүн амын тоо 1.2 саяд хүрсэн тухай Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харж болно. Энэ бол хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан сурагчдыг хасч тооцсон хөдөлмөрийн насны иргэдийн тоо. Гэвч хөдөлмөрийн насны хүн бүр зах зээлийн идэвхитэй оролцогч болдоггүй. Дээр дурдсан 1.2 сая хүний 88.2 хувь нь байнгын болоод түр ажлын байртай гэх бол үлдсэн 11.8 хувь нь буюу 130 гаруй мянган иргэн ажилгүйчүүдийн эгнээг бүрдүүлж байна. Точвхондоо, манай улсын ажилгүйдлийн төвшин 11.8 хувьтай байгаа хэрэг.
Өдөрлөгийн үеэр уулзаж ярилцсан хүмүүсийн ихэнх нь нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зорьж ирээгүй, санаандгүй байдлаар ирлээ гэж байв. Үүнээс үзэхэд ажилгүйдлийн төвшин 11.8 хувьд хүрчихээд байхаад төв талбайн баруун урд буландахь 10 гаруй асар майхан бөгс эргэх зайгүй бужигнаж баймаар санагдсан ч тийм байсангүй. Анкет бөглөж буй ажил горилогчдын хувьд нээлттэй өдөрлөгийн талаар мэдээлэл аваагүй гэх нь их байв.
Тиймдээ ч хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг, нээлттэй ажлын байр санал болгосон дээрх шиг өдөрлөгүүдийн зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сайтар түгээж баймаар санагдсан юм. “Ажлын байрны өдөрлөг болж байгаа тухай мэдээлэл аваагүй. Талбайгаар өнгөрч яваад санаандгүй л ороод ирлээ. Гагнуурчин мэргэжилтэй ч одоохондоо ажилгүй байгаа. Барилгын компаниуд зогсонги байдалтай байна. Ажиллаж байгаа нь цалингаа цагтаа тавьж чадахгүй байна. Энэ өдөрлөгийн ачаар “Алтайн хүдэр” компанид хоёр ч анкет бөгөллөө” хэмээн Банягол дүүргийн иргэн Б.Наранмөнх хэлж байв.
-Хүний нөөцийн ажилтны өдөртэй болохын ач холбогдол нь юу вэ?
-Өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн аравдугаар сарын 15-ныг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байх тухай тогтоол гаргасан. Уг тогтоол ёсоор, Хүний нөөцийн ажилтны өдрөө угтаж энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм. Хүний нөөцийн ажилтны өдөртэй болсноор энэ чиглэлээр ажиллаж буй 8000 гаруй хүн нэгдэж байна, ажил мэргэжлийн үнэ цэнийг нийгэмд зөвөөр ойлгуулах боломжтой болж байна.
-Сүүлийн 20 орчим жил хүний нөөц гэх ойлголтын тухай ярьж байгаа ч олон нийтийн дунд энэ талын мэдлэг мэдээлэл хомс байгаа санагддаг?
-2000-аад оны эхээр ШУТИС-д энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байдаг. Үүсэл хөгжлийн хувьд авч үзвэл манай оронд харьцангуй залуу шинжлэх ухаан. Тиймдээ ч энэ чиглэлийн боловсон хүчин, мэргэжилтэн харьцангуй цөөн байгаа. Үүнийгээ дагаад энэ чиглэлийн сургалтын төв ч олширсон байдаг. Товчхондоо, ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцааг зөв хэмнэлд байлгах үүрэг бүхий хүнийг л хүний нөөцийн менежэр, ажилтан гээд байгаа юм. Ер нь тэгээд хүний нөөцийн ажилтантай албан байгууллагын уур амьсгал эерэг, эрүүл байж чаддаг. Бид өнгөрсөн жил ард иргэдийн дунд хүний нөөцийн мэргэжилтэн гэж ямар үүрэг рольтой хүн болох тухай судалгаа хийж үзсэн юм. Уг судалгааны хариулт их нийтлэг байсан л даа. Ажилд авдаг, ажлаас халдаг мөн ирц бүртгэдэг хүнийг хэлдэг гэж судалгаанд оролцсон ихэнхи хүн хариулсан байсан. Гэтэл хүний нөөцийн ажилтны хийдэг ажлын дөрөв, тавхан хувь нь л энэ. Тийм ч учраас нийгэмд зөв ойлголт өгөх үүднээс Хүний нөөцийн ажилтны өдөртэй болох гээд байгаа юм. Цаашлаад аж ахуй нэгж, албан байгууллагуудад хүний нөөцийн мэргэжилтэн бол стратегийн төвшинд ажилладаг хүмүүс гэдгийг ойлгуулах зорилготой.
-Манай хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн ажилтны эрэлт хэрэг байдаг, боловсон хүчний хүрэлцээ хэр байдаг бол?
-“biznetwork” гэж зарын сайтын хамгийн эрэлттэй 10 мэргэжлийн нэгээр хүний нөөцийн ажилтан байдаг. Том, жижиг байх нь хамаагүй байгууллагууд ийм орон тооны мэргэжилтэн бий болгох хэрэгцээ байгаа юм байна гэдэг үүднээс хандах болсон. Гэхдээ энэ чиглэлийн мэргэшсэн боловсон хүчин буюу их, дээд сургууль төгссөн мэргэжилтэн хомс байна. Манайд 100 орчим их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 13 сургуульд энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байна. Дээрх сургуулиадаас аваад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, бизнесийн байгууллага, сургалтын төвүүдээс хамтран ажиллах санал их ирж байна.
-Танай байгууллага үндсэн үүрэг чиглэлээсээ гадна нийгэмд чиглэсэн ямар ажил хийдэг вэ?
-“HR”гэдэг нь “human resource”буюу хүний нөөц гэсэн үгийн товчлол юм. Компанийн гол зорилго бол хүний нөөцийн менежерүүд харилцан бие биенээсээ суралцах, хөгжих, хамтдаа суралцах, шат ахих зорилготой хүмүүсийн нэгдэл байгаа.Нэг талаас хүний нөөцүүдээ хөгжүүлэх үүрэг чиглэлтэй. Мөн нийгэмд чиглэсэн гурван ажил хийж байна. Бидний харж буйгаар ажилгүйдлийн төвшин өсөхөд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь мэргэжил сонголт. Буруу ажил мэргэжил сонгосон хүн ажлын байрандаа үр дүн гаргаж чаддаггүй. Тиймээс бид өнгөрсөн жилээс 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулж ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийнханд үнэ төлбөргүй лекц уншиж эхэлсэн. Мөн төгсөн ангийн оюутнуудад ажлын байранд гараад юу хэрэгтэй байдаг, сэтгэлзүйн хувьд ямар бэлтгэлтэй байвал зохих талаар лекц уншиж байна. Түүнчлэн, ажилгүй иргэдэд анкет хэрхэн бөглөх, CV буюу өөрийн товч танилцуулга, ажлын туршлага, намтараа хэрхэн зөв бичих, ажлын ярилцлагад ороход анхаарах зүйлсийн талаар зааж зөвлөж байна.Ирэх долоо хоногоос энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй 13 сургуулиараа явж хоёр цагийн сургалт хичээллүүлэхээр зэхэж байна.

Ш.Баярмагнай: Хамгийн эрэлттэй 10 мэргэжлийн нэгд хүний нөөцийн ажилтан багтдаг
“Эйч ар” клубийнтэргүүн Ш.Баярмагнайтай ярилцлаа.-Хүний нөөцийн ажилтны өдөртэй болохын ач холбогдол нь юу вэ?

0 Сэтгэгдэл