Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүйтэрч нойтон цас орно

Өнөөдөр, маргааш нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхааруулав.
Маргааш баруун аймгуудын баруун хэсэг, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи говь талын нутгаар, 28, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм хүртэл хүйтэрч,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан