Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чанарын шаардлага хангаагүй “Фуросемид” эмийг устгажээ

Б.МЯГМАРЖАВ

Монголчууд эмийг хүнс шиг хэрэглэдэг болсныг эмч нар толгой дохин хүлээн зөвшөөрдөг. Баталгаагүй эм хэрэглэх нь таны амь насанд халтай гэдгийг анхааруулсаар байхад захаас, эмийн сангаас дур мэдэн эм худалдаж аваад өөртөө төдийгүй үр хүүхэддээ ч уулгадаг. Хамрын ханиад хүрсэн хүүхэддээ үүдэнд байгаа эмийн сангаас хүчтэй гэсэн антибиотикийг зүгээр л өөрийн дураар аваад уулгадаг зуршил үгүй болохгүй байна. Гэтэл дээрээс нь биологийн идэвхит бүтээгдэхүүн, дархлаа сайжруулах бэлдмэлд амнаас ам дамжсан яриагаар хошуурах болсон. Үүнийг нь далимдуулан цахим орчноор хүртэл эмийн бизнес хийж худалдан борлуулж байна. Гэтэл уг эмийг ямар замаар хэрхэн тээвэрлэж, хадгалж манай улсад оруулж ирсэн эсэх нь тодорхойгүй байхад л ам дамжсан яриагаар хэрэглэдэг. Хамгийн сүүлд гэхэд ОХУ-аас импортолсон 25 килограмм “Фуросемид” нэрийн 2,1 сая төгрөгийн үнэ бүхий эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан байжээ. Мөн Грек улсаас импортолсон “Septona” хуруу лент нь импортын лицензгүй, БНХАУ-аас импортолсон “Вэй-эр” биологийн идэв­хит бүтээгдэхүүн нь мэргэж­лийн хяналтын лабораторын шинжилгээгээр шаардлага хангахгүй гэсэн дүнтэй гарчээ. Иймд дээрх бүтээгдэ­хүүнүүдийг хураан авч импортлогч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу тор­гууль ногдуулсан байна. Цаа­шид импортын эмийн худал­даа эрхлэгч аж ахуйн нэгж нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж стандартад нийцсэн зориу­лалтын тээврийн хэрэгс­лээр тээврийн горим баримт­лан тээвэрлэхийг мэргэжлийн хянал­­тын байгууллагаас анхаарууллаа.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын экспорт, импортын хэлтсийн байцаагч Д.Оюунбилэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас эмийн хяналт хэрхэн тавьдаг юм бэ. Эм, эмнэлгийн хэрэгслийг Монгол Улсад орж ирсэн хойно нь бус орж ирэхээс нь өмнө хил дээр хяналт шалгалт хийх ёстой биз дээ?
-Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд эмийн бүртгэлээр чанар аюулгүй байдлыг баталгаажуулдаг. Эм эмийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын тулд аж ахуйн нэгжүүд эхлээд тусгай зөвшөөрөл авна. Үүнийхээ дараа оруулна. Тусгай зөвшөөрөл авахын тулд ажиллах хүч, тоног төхөөрөмж, компанийн хүчин чадавхи гээд олон талын эрх олгодог.
Мөн эмийн бүртгэлд оруулахын тулд тухайн бүтээгдэхүүний бүх мэдээллийг өндөр шаардлагын дагуу оруулдаг. Тэгэхээр бүртгэлд орсон бүтээгдэхүүн баталгаатай гэж ойлгож болно.

-Иргэд хувиараа оруулж ирж байгаа эм эмийн хэрэгслийг хэрхэн хянадаг юм бэ. Цахим худалдаагаар ОХУ-д үйлдвэрлэсэн виферон лааг их хэмжээгээр борлуулах болсон?
-Виферон лааг “Энто” ХХК  албан ёсны эрхтэйгээр импортлон оруулж ирдэг. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхааруулахад албан ёсны эрхтэй төлөөлөгчийн компаниас нь бүтээгдэхүүн авч байх хэрэгтэй. Виферон лааг хувь хүн ачаандаа болон биедээ бага хэмжээгээр тээвэрлэн зөөж оруулж ирдэг. Мэдээж хадгалалтын горим зөрчсөн байдаг. Виферон лаа нь хүний биеийн температурт хайлдаг учраас буруу тээвэрлэсний улмаас лааны үйлчилгээ алдагддаг. Ер нь, хадгалалтын горим зөрчсөн болон зөрчилтэй бүтээгдэхүүнийг гаалийн хяналтын бүс дээр хурааж авч устгадаг.

-Сүүлийн үед тураах кофе болон цайнууд хамгийн их борлуулалттай бизнес болоод байна. Энэ тал дээр ямар хяналт тавьж байна вэ?
-Тухайн бүтээгдэхүүнд 2014 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн эрсдэлд суурилсан хяналт хийж байгаа. Тураах кофенууд болон энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь бага эрсдэлтэйд орсон учраас лабораторын шинжилгээнд хамрагддаггүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан