Битүүний өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана
Нийтийн эзэмшлийн талбайд барьсан гарааш, хашлагуудыг буулгаж байна
МОНГОЛ-БРИТАНИЙН ДУГУЙ ШИРЭЭНИЙ 15 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
Цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх хэмжээ, хугацаа нэмэгдлээ
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
П.Наранбаяр: “2025-2026” оны хичээлийн жилд сурагчдын зуны амралтыг долоо хоногоор хойшлуулна

Арван хоёр жилтний Модон могой жилийн товч төөрөг, засал
Технологийн компаниуд ирэх жилүүдэд АНУ-д $1 их наядаар хөрөнгө оруулахаа амлав
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав
Газраа чөлөөлсөн 400 өрх орон сууцандаа орж чадаагүй байна

Хотын төвийн хэсгийн инженерийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах ажлыг нийслэлийн удирдлагууд 2013 оны эхээр эхлүүлсэн байдаг. Газраа чөлөөлж, чөлөөлсөн газарт нь орон сууц баригдсаны дараа байр авах, эсвэл өөр орон сууцны хорооллоос сонголт хийж нүүх гэсэн энгийн процесстой энэ ажил Улаанбаатарт хотод хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг. Гэвч, төслийн явцад газар чөлөөлсөн зарим хэсгүүдэд орон сууцны барилгын ажил удаашралтай байгаагаас газар чөлөөлсөн иргэд өнөөдрийг хүртэл орох оронгүй гэх гомдол гарч байна.
Тухайлбал, 2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 баршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулснаас одоогийн байдлаар
• 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон
• 3 нь огт барилгын ажлаа эхлүүлээгүй байна.
Энэ талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар
Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу эхлээд долдугаар хорооллоос төслийг эхлүүлж, багц багцаар нь барилгажуулахаар шийдвэрлэж байсан юм. Иэнгээд түр суурьшуулах зориулалтай 300 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Яг ийм байрыг дүүрэг бүрт барихаар төлөвлөж байсан ч 2012 онд энэ төлөвлөлтийг өөрчилсөн байна.
Мөн 2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч 5000 нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй байна.
Харин хашаа байшингаа байраа солихоор газраа чөлөөлсөн иргэдээс
• 615 нь түрээсийн сууцанд
• 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчихаад байгаа гэх мэдээллийг Нийслэлийн удирдлагаас өгч байна.
Мөн одоогийн нийсэлийн удирдлагууд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан гэх тоо, баримт хэлж байна. Гэвч, энэ хэмжээний санхүүжилт зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх эргэлзээтэй байгаа тул санхүүгийн асуудлыг нарийвчлан шалгах шаардлагатай байгаа аж.
Тэгвэл Нийслэлд засагласан эрх баригчид энэ хэмжээний мөнгөөр 10 мянгад айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр, эсвэл бариад гацчихсан байгаа 5000 байрны 20 хувьд нь инженерын шугам сүлжээ татах боломжтой гэх харьцуулалт хэллээ. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчид 104 тэрбум төгрөгийг энэ төсөлд зарцуулсан хэрнээ өнөөдөр үр дүнд хүрээгүй байгаа нь харамсалтай гэсэн юм. Харин зарим төлөөлөгчид хөрөнгө оруулалтад санхүүгийн шалгалт хийж, гарсан хариуг нь иргэдэд тайлагнах ёстой гэсэн саналтай байв.
НИТХ-ын дарга Ц.Сандуй

2008 оноос эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Гэр хорооллын айлууд дахин төлөвлөлтөөр газрынхаа ашиг шимийг хүртэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцсон иргэд хохирогч болчихоод байгаа нь энэ хөтөлбөр буруу явсныг харуулж байна. Эргээд төрийн нуруун дээр энэ ачаа бууж байгаа учраас буруу шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн иргэдийг хохирлогүй болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зарцуулсан хөрөнгийг шалгах ажлын хэсгүүдийг байгуулах хэрэгтэй”.
Гурван жилийн өмнөөс 38 компани найман дүүргийн 37 хорооны нутаг дэвсгэрийн 1500 га газарт 7374 айлын орон сууц барьж эхэлсэн юм. Дахин төлөвлөлтөөр,
• 2014 онд 588 айлын орон сууц
• 2015 онд 1069 айлын шинэ орон сууц ашиглалтад оржээ.
Одоогоор 500 өрхийн 2100 иргэн хашаагаа байраар солиод байгаа бол 2016 оны эхний хагаст буюу 1104 айлын орон сууц бэлэн болж, 4000 орчим иргэн шинэ байртай болно гэсэн тооцоог гаргаж байжээ.
14 дүгээр хороололд дахин төлөвлөлт хийхээр шалгарсан “Бүрд” компанийн тайлбар:
“Манай компани шинэ технологи оруулж ирж барилгаа барих гэсэн боловч монголын нөхцөлд тохирохгүй технологи байсан. Тиймээс барилга барихаа хойшлуулсан. Одоо ингээд хүйтэрлээ. Газраа чөлөөлсөн иргэдийг бид хохиролгүй болгож шинэ баригдсан орон сууцанд оруулж байна. Ямар ч байсан иргэдийн хохироохгүй”.
“Бүрд”компанид газраа чөлөөлж өгсөн С.Бат-Эрдэнэ
“Манайх газраа чөлөөлж өгөөд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнөөг хүртэл Бүрд компанийнхан түрээсийн мөнгөө цаг алдуулж хойшлуулж өгсөөр ирсэн. Өвлийн хүйтэн болж байхад орох оронгүй бидний хувьд хэцүү байна. Түрээсийн байранд амьдрах хүндрэлтэй байна. Дээр нь “Бүрд” компани түрээсийн мөнгөө өгөхгүй алга болчихдог. Саяхан иргэдийг байранд оруулж эхэлсэн. Гэвч анх хийсэн гэрээгээ зөрчиж зөрүү мөнгө төлүүлж байгаа. Жишээ нь, манайх хашааны газраа 45 ам.метр орон сууцаар солино гэсэн гэрээ хийсэн. Гэтэл тэр оруулах гэж буй байранд нь 45 ам.метр байр байхгүй. 50.55 ам.метр гэж байгаа гэсэн. Иймээс ам.метрынх нь зөрүүг сая 200 мянган төгрөгөөр бодож төлөөрэй гэсэн. Тэгээд ч чөлөөлж авсан газар дээрээ орон сууцаа барихгүй өөр газар орон сууцанд оруулж байгаа. Ингэж иргэдийн хохироож болохгүй”.
Шинээр байгуулагдсан Засгийн газрын зүгээс иргэдээ орон сууцаар хангахыг дэмжих бөгөөд гол нь шинэ суурьшлын бүсэд шугам сүлжээ дэд бүтэц татах бус байгаа нөөц бололцоогоо ашиглан барилгажилт өрнөөгүй газраа барилгажуулах бодлого барина. Энэ нь одоогийн эдийн засаг хямралтай байгаа үед тохирсон арга хэмжээ гэдгийг хэлж байлаа.

Хотын төвийн хэсгийн инженерийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах ажлыг нийслэлийн удирдлагууд 2013 оны эхээр эхлүүлсэн байдаг. Газраа чөлөөлж, чөлөөлсөн газарт нь орон сууц баригдсаны дараа байр авах, эсвэл өөр орон сууцны хорооллоос сонголт хийж нүүх гэсэн энгийн процесстой энэ ажил Улаанбаатарт хотод хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг. Гэвч, төслийн явцад газар чөлөөлсөн зарим хэсгүүдэд орон сууцны барилгын ажил удаашралтай байгаагаас газар чөлөөлсөн иргэд өнөөдрийг хүртэл орох оронгүй гэх гомдол гарч байна.
Тухайлбал, 2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 баршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулснаас одоогийн байдлаар
• 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон
• 3 нь огт барилгын ажлаа эхлүүлээгүй байна.
Энэ талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар
“Дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байсан ч өнөөдөр нэг хувьд ч хүрэхгүй байна. Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зорилготой барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүй. Мөн олон бүс нутагт тархай, бутархай маягаар төлөвлөж, төлөвлөлтийн бүсүүдэд шугам сүлжээ татахад хүндрэл үүссэнтэй холбоотой” гэж тайлбарлаж байна.
“Бүрд”болон “Моннис урба девелопмент” гэсэн компаниуд иргэдээс газрыг нь чөлөөлж авсан хэрнээ нэг ч барилга бариагүй байгаа аж. Харин тэд төслийн явц ийн удаашрах болсныг “хөрөнгө оруулалт, санхүүжилт зогссон” гэж тайлбарлаж байгаа юм байна.Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу эхлээд долдугаар хорооллоос төслийг эхлүүлж, багц багцаар нь барилгажуулахаар шийдвэрлэж байсан юм. Иэнгээд түр суурьшуулах зориулалтай 300 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Яг ийм байрыг дүүрэг бүрт барихаар төлөвлөж байсан ч 2012 онд энэ төлөвлөлтийг өөрчилсөн байна.

0 Сэтгэгдэл