Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос ҮЗХ-ны хуралд уриалга хүргүүлэв

АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос тус намын ҮЗХ-ны хуралд зориулж уриалга гаргасан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

АН-ын үүсгэн байгуулагчдын анхдугаар зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулж, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгч оролцон дээрх уриалгыг гаргасан байна. Энэ талаар АН-ын үүсгэн байгуулагчдын холбооны Ерөнхий зохицуулагч Д.Лхагвасүрэн, тус холбооны гишүүн Ж.Намсрай нар уриалгын талаар танилцуулахдаа "АН-ын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нь гажуудсан. Ялангуяа намын дотор шударга ёс байхгүй болсон. Ийм учраас АН-ыг шинэчлэх ёстой гэдэг зарчмын үүднээс АН-ын үүсгэн байгуулагчид анхдугаар зөвлөгөөнөө хийсэн юм. Зөвлөгөөнд оролцогчид АН-ын эв нэгдэл, фракцгүй нам болох ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Бид АН-ын Хяналтын ерөнхий хороо, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат нарт уриалга хүргүүлэхээр болсон” гэлээ.

Уриалгад "Ирэх 12 дугаар сарын 6-нд хуралдах АН-ын Их хурлыг “Онц их хурал” гэж зарлан хуралдуулах, Онц их хуралд бэлдэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд АН-ын үүсгэн байгуулагчдын холбооноос 3-5 хүн томилж оролцуулах, АН-ын Их хурлын бүрэлдэхүүний 30 хувьд нь намын болон улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй АН-ын үүсгэн байгуулагчдын төлөөллөөс оруулж өгөх, АН-ын үүсгэн байгуулагдын холбоог дүрмийн байгууллага болгож өгөх" гэсэн хүсэлтийг тусгажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан