Холливудын супер од, НҮБ-ын сайн санааны элч Анжелина Жоли нь Сирийн дүрвэгсдийн хүүхдүүдтэй уулзахаар Иордан улсад ирээд буцсан. Анжелина Жоли нь хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ нөхөрсгөөр харилцсан гэдгийг энэ уулзалтад оролцсон хүн болгон онцолсон ч Иорданы сэтгүүлчид Жолид ихэд уурлажээ. Хүүхдүүдтэй уулзахдаа Жоли хөхөвчгүй байсан нь Йорданы сэтгүүлчдийн уур хилэнг хүргэсэн юм гэнэ.
Тэд өсвөр насны эрэгтэй хүүхдүүдтэй, тэр тусам лалын шашинт улсад уулзалт хийхдээ ийм зохисгүй байдлаар хувцасласныг шүүмжилжээ. Цаашид лалын шашинт орнуудад энэ мэт арга хэмжээнд оролцохоор болвол хувцасны сонголтдоо илүү анхааралтай хандахыг Иорданы сэтгүүлчид Анжелина Жолид зөвлөжээ.
НҮБ-ын сайн санааны элч өөрөө энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй ч олон хүн түүнийг өмгөөлсөн тайлбар, сэтгэгдэл бичсэн байна. Эдгээр хүн Жолиг саяхан хөхний булчирхайгаа авахуулах хагалгаа хийлгэсэн тул хөхөвч зүүхэд эвгүй байгаа, тэгээд ч хүүхдүүдтэй уулзалт хийх үед +40 градусын халуун байсан гэжээ.