Хэнтий аймгийн гар урчууд санаачлан Монголын уламжлалт гар урлал болох зээг оёдлоор эсгийн дээр “Монголын нууц товчоо”-г урлаж эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү түүхэн бүтээлийн төгсгөлийн бүлгийг урлаж дуусаад өчигдөр Гиннесийн ном болон ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхээр санамж бичиг байгуулжээ. Уг бүтээлийг анх 100 метр хийхээр төлөвлөж байсан ч билэгдэл болгож 108 метр болгон урласан байна.
Эсгий ширмэл бүтээлд Чингис хааны амьдрал, ахуй, тухайн үеийн монгол түмний аж амьдрал, ёс заншлыг харуулахдаа монгол зураг, монгол үндэсний хээ угалзыг хослуулан хийсэн аж. Ингэхдээ эртний буган чулуу, хадны сүг зураг оруулжээ.
Эсгий ширмэл “Монголын нууц товчоо”-г бүтээхэд 1200 гаруй хүний ур орсон байна.