Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

480 иргэний картнаас 120 сая төгрөг ”туужээ”

ЦЕГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэл мэдээллийн төвийн дарга хошууч Б.Баатархүү "Өмнө нь гадаад иргэдийн цахим картны мэдээллийг хууль бусаар олж авч Монголд гүйлгээ хийх, данснаас нь мөнгө авах хэрэг гарч байсан. Тэгвэл сүүлийн үед Монголчуудын цахим картанд дахь мэдээллийг хууль бусаар олж авч гадаад улс орнуудад худалдан авалт хийсэн, гүйлгээ хийсэн хэрэг шинээр бүртгэгдэх боллоо. Одоогийн байдлаар гэхэд Монгол Улсын 480 гаруй иргэний 120 сая төгрөгийн хохирол учруулаад байна" гэв.

Уг хэрэгт холбогдуулан Хятадын хоёр иргэнийг шалгаж байгаа юм байна.

Иймд Цагдаагийн ерөнхий газраас цахим картаа хаясан тохиолдолд банкинд хандаж хурдан хугацаанд хаалгах, итгэлгүй хүнд картаа өгч явуулах, нууц дугаараа өгөх, АТМ-ээс мөнгө авах тохиолдолд ард тань нууц үгийг харахаар хүн байгаа эсэх зэрэгт сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан