Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сэтгэж буй бүхэнд хүрч чадсан 20 жил

Хэвлэл, мэдээллийн салбарын эрс өөрчлөлт, цаасан сонингоос цахим хуудас руу хурдацтай шилжих болсон энэ цаг үед “Хэн сэтгэж байна түүнд зориулав” уриатай “ӨНӨӨДӨР” сонин хэвлэмэл мэдээллийн “галыг” сахиад хэдийнэ 20 жил болжээ. Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхөө бататгасан тус сонинг нэрт сэтгүүлч Ц.Балдорж үүсгэн байгуулсан бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Монгол Ньюс” медиа групп болтлоо өргөжин тэлжээ.

“Монгол ньюс” группээр овоглосон “ӨНӨӨДӨР” сонин монголын өдөр тутмын сонинууд дундаа цоо шинэ өнгө төрх, стандартыг бий болгосон гэдгийг хэвлэлийн салбарынхан дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг бөгөөд өдгөө ч цахим сэтгүүл зүйг уламжлалт сэтгүүл зүйтэй уялдах их ажлыг тус сонины хамт олон түүчээлж байна.
Сайхан маргааш бүрийн төлөө “ӨНӨӨДӨР” манлайлж, үзгээ хурцалдаг тус сонины хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Монголын өдөр тутмын сонинуудын холбоо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан